Израилийн цэргийнхэн даваа гарагт олон мянган хүн хоргодож байгаа Газын хамгийн том Аль-Шифа эмнэлгийн байгууламжийн эсрэг ажиллагаа явуулжээ. Израилийн Батлан хамгаалах хүчин (IDF) "ХАМАС-ын ахлах террористууд" уг байгууламжийг "террорист үйл ажиллагаа явуулах, сурталчлах" зорилгоор ашиглаж байна гэж мэдэгдсэн юм.
IDF Газын хойд хэсэгт байх тус эмнэлгийн цогцолборын ойролцоох оршин суугчид болон дүрвэгсдийг өмнө зүгт ухрахыг тушаажээ. Хачирхалтай Израилийн арми эмнэлгийн бүрэн бүслэлтэд авсныхаа дараа уг мэдэгдлийг хүмүүст өгсөн байна.
Газын Эрүүл мэндийн яам 30 мянга орчим хүн Аль-Шифа хотод орогнож байгаа бөгөөд гарах гэж оролдсон хүмүүс мэргэн буудагчид болон нисдэг тэрэгнүүдийн галын бай болж байна гэж мэдэгдэв. ХАМАС бүлэглэл Израилийг өвчтөн болон эмнэлгийн ажилчдыг үл тоомсорлон эмнэлэг рүү цохилт өгсөн гэж буруутгаж байгаа юм.
Аль-Шифа хотод хоргодох байр хайж байсан Палестин иргэн Хамада Абдельхади "Цэргийн машинууд эмнэлгийн барилгын цонх руу буудаж байсан. Бас тэд коридороор явж тааралдсан хэн рүү ч хамаагүй гал нээж байсан" гэж CNN-д ярьжээ.
Дайны үед эмнэлгүүдийг онилохыг олон улсын хуулиар хориглодог боловч дайсны дайчид тус байгууламжийг дайсан руу довтлоход ашиглаж байгаа тохиолдолд уг стандартыг зөрчиж болно.
Л.Сайнаа