АНУ-ын Пенсильвани мужийн Фолс хотод 26 настай залуу гурван хүний аминд хүрсэн хэрэг гарч, олныг цочроогоод байна. Түүний дотор 13 настай охин дүү нь байгаа нь сэртхийлгэв. Одоогоор цагдаа нар түүнийг шалгаж байгаа гэнэ.
Түүнийг Андре Гордон гэдэг, хүн амины хэрэг, хулгай, танхайн хэргүүд болон буудалцаантай холбоотой бусад олон эрүүгийн хэрэгт буруутгагдаж байгаа нь шүүхийн баримтаас харагдаж байна.
Гордоныг өнгөрсөн бямба гаргийн өглөө Фолс Тауншип хотод гурван хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутган муж улсын хил даван зугтах гэж байхад нь баривчилжээ. Тэрбээр "AR-15 загварын автомат буугаар халдлага үйлдсэн" гэж Фолс хотын цагдаагийн дарга Нелсон Уитни хэлэв. Гордон өмгөөлөгч хүсээгүй, түүнд ямар өмгөөлөгч томилох нь ч тодорхой бус байна.
Л.Сайнаа