Химийн аюултай бодис агуулсан саванд унасан муур ням гаргийн шөнө алга болсон учир Японы нэгэн хотод өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад буй.
Хирошима мужийн Фукуяма хотын албаны хүмүүс эргүүлийн ажиллагааг эрчимжүүлж, оршин суугчдад ням гарагт өнгөлгөөний үйлдвэрийн хянатын камерт хамгийн сүүлд харагдсан уг мууртай ойртохгүй байхыг анхааруулжээ.
Үйлдвэрийн нэгэн ажилчин муурны нойтон мөр олж, гурван метрийн гүнд зургаан валент хромын саванд байдаг хавдар үүсгэгч химийн бодис гэдгийг тогтоожээ. Уг бодист хүрч эсвэл амьсгалахад тууралт, үрэвслийг үүсгэдэг гэж албаны хүмүүс мэдэгдэв. Одоогоор уг хөөрхийлөлтэй муурыг хараахан олоогүй, амьд эсэх нь ч тодорхойгүй хэвээр байна.
Номура Мекки Фукуямагийн үйлдвэрийн менежер Акихиро Кобаяши хэлснээр, ажилчид даваа гарагт амралтаасаа буцаж ирэхэд химийн савны амыг бүрхсэн нимгэн хаалт хэсэгчлэн урагдсан байсныг илрүүлсэн байна. Мэдсэн даруй ажилчид муурыг яаралтай хайж эхэлсэн гэж тэр хэлэв.
Үйлдвэрийн ажилчид ихэвчлэн хамгаалалтын хувцас өмсдөг. Ажилтнуудын дунд эрүүл мэндийн асуудал гардаггүй гэнэ.
Зургаан валент хром буюу Хром-6 нь 2000 онд Жулиа Робертсийн тоглосон "Эрин Брокович" кинонд гардаг хорт хавдар үүсгэгч бодис гэдгээрээ алдартай.
Энэ бодис нь "нүд, арьс, амьсгалын тогтолцоонд хортой" гэж АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдэгджээ. Мэргэжилтнүүд муур энэ бодистой харьцсаны дараа удаан хугацаанд амьд байж чадахгүй гэв.