Миссисипи мужийн хууль сахиулах байгууллагын ажилтангууд хоёр хар арьст залууг тарчлаан зовоосон хэргээ хүлээж, түүнд 40 жилийн хорих ял оноолоо.
Шүүгч Ранкин дүүргийн шериф асан Кристиан Дедмонд хамгийн хатуу шийтгэлийг оногдуулж, түүнийг хамгийн цочирдмоор, харгис хэрцгий үйлдлүүдийг хийсэн гэж мэдэгдэв.
2023 оны нэгдүгээр сард арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, зодох, тамлах, бэлгийн хүчирхийлэл үйлдэх, тэр бүү хэл хуурамч цаазаар авах ялын тухай ярьж хар арьс сэжигтнүүдийг тамласан хоёр офицерт тус бүр ял оноолоо. Холбооны мөрдөх товчооны захирал үүнийг "цэвэр тамын харгис" үйлдэл гэж тодорхойлсон.
Лхагва гаргийн үдээс хойш шүүх танхимын хамгаалалт дор явагдсан уг шүүх хурал Дедмоны түүний хохирогчдын нэгэнд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн тухай хэлэлцэв. АНУ-ын Маршалын албаны ажилтан шүүх хурал дээр байгаа хүмүүст "сэтгэл хөдлөлөө хянаж байгаарай. Шүүх хурал маш маргаантай болно" гэж мэдэгджээ.
Дедмон нь Миссисипи мужийн хууль сахиулагчаар ажиллаж байх үедээ Брэкстон хотод байх хохирогчдын гэрт зөвшөөрөлгүйгээр орж, Эдди Паркер, Майкл Женкинс гэх хоёр хар арьст залууг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, гарыг нь гавлан, цахилгаан бороохойгоор тамлан, зоджээ. Тэр мөн Женкинсийн ам руу буудсан.
Уг хэрэгт зургаан офицерыг буруутгасан бөгөөд хамгийн гол хэрэгтэн нь Дедмон юм. Тэд бүгд наймдугаар сард эрхээ хэтрүүлэн ашигласан, хууль зөрчсөн, гэм хэргийг нуун дарагдуулсан зэрэг үндэслэлээр буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Тэд бол Даниел Опдайк, түүний хамтрагч асан Рэнкин дүүргийн шерифийн орлогч Дедмон, Хантер Элвард, Жеффри Миддлтон, Бретт МакАлпин, болон Ричландын цагдаагийн ажилтан асан Жошуа Хартфилд нар юм. Тэд бүгд ажлаасаа халагдсан.
Л.Сайнаа