ОХУ-ын төр, тусгаар тогтнолд хэн нэгэн аюул заналхийлсэн тохиолдолд Москва цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн байгаа ч "ийм хэрэгцээ хэзээ ч байгаагүй" гэж ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт төрийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.
ОХУ-ын удирдагч гуравдугаар сарын 15-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө "Россия 1" болон "РИА Новости" сувагт өгсөн ярилцлагадаа тав дахь удаагаа бүрэн эрхийн хугацаагаа дуусгах гэж байгаагаа хэлсэн. Украинд болж буй дайн гурав дахь жилдээ үргэлжилж байгаа энэ үед цэрэг, техникийн хувьд Орос улс цөмийн дайнд бэлэн байна гэж Путин мөн хэлжээ.
Түүнчлэн хэрэв АНУ-ын цэргийг Украинд байршуулбал Орос тэднийг хөндлөнгөөс оролцогсод гэж үзэх болно гэж тэрээр анхааруулжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэрхэхээ мэдэж байгаа цагт бүх зүйл эсрэгээр эргэнэ гэж би бодохгүй байна. Гэхдээ бид үүнд бэлэн байгаа” гэж Путин хэлэв.
Мөн АНУ ч мөн цөмийн зэвсэг бүтээж байгаа ч энэ нь тэд маргааш цөмийн дайн эхлүүлэхэд бэлэн байна гэсэн үг биш юм гэдгийг дурджээ.
Удахгүй ОХУ-ын ээлжит сонгууль эхэлнэ. Гэвч Украин тус улсын Белгород, Курск руу мужууд руу халдаж, удахгүй томоохон давшилт өгөх төлөвлөгөөтэй байгаа нь уг сонгуульд хөнлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого гэв.
Л.Сайнаа