Ням гаргийн өглөө Вашингтон хотод буудалцаан болж, хоёр хүн амиа алдаж, таван хүн шархадсан гэж цагдаа нар мэдэгдэв. Нийслэлийн цагдаагийн газрын мэдээлснээр, шөнийн 03:00 цагийн орчимд Кеннедигийн нэрэмжит Соёл амралтын хүрээлэнгийн ойролцоох баруун хойд 7-р гудамж, П гудамжны уулзварын ойролцоо буудалцаан болсон байна.
Амиа алдсан хоёр хүнийг Вашингтон хотын иргэн 32 настай Энтони Браун, Балтимор хотын 32 настай Жей Лакс нар болохыг тогтоожээ.
Шархадсан хохирогчид бүгд насанд хүрсэн байв. Тэднийг орон нутгийн эмнэлгүүдэд хүргэсэн гэж Нийслэлийн цагдаагийн газрын даргын туслах Жеффри Кэррол хэвлэлийнхэнд хийсэн бага хурлын үеэр мэдэгдэв. Тэдний биеийн байдлын талаар мэдээлэл тодорхой буй байна.
Цагаан ордноос зүүн хойд зүгт арав орчим блокийн зайд болсон буун дууг хэн анх сонссон, мөн хэргийн шалтгаан юунаас болсон нь бас тодорхойгүй байгаа. Цагдаа нар ямар нэгэн баривчилгаа хийгээгүй, мөн сэжигтний нэрийг зарлаагүй байна.
Урьдчилсан мөрдөн байцаалтын явцад нэг, түүнээс олон гэмт этгээд хохирогчдын өөдөөс зориудаар галт зэвсэг ашигласан байж болзошгүй байгаа гэнэ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)