Өнгөрсөн пүрэв гарагт Нигери улсад сургуулийн насны 287 хүүхдийг хулгайлсан зэвсэгт этгээдүүд нэг тэрбум найра буюу 621,848 ам.долларыг нэхэмжилжээ. Хэрэв тэдний шаардлагыг нь биелүүлэхгүй бол бүх хүүхдүүдийг ална гэж сүрдүүлсэн тухай эх сурвалжууд мэдээлэв.
Эх сурвалжийн мэдээлснээр “Тэд мягмар гаргийн үдээс хойш над руу нууц дугаараас залгаж, сурагчдыг аврахыг хүсэж байвал нэг тэрбум найра өг гэж хэлсэн. Тэд 20 хоногийн дотор мөнгийг шилжүүлэхгүй бол, мөн Засгийн газраас ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол бүгдийг нь ална гэж тэд хэлсэн” гэж Курига тосгоны оршин суугч Амину Жибрил хэлжээ. Уг иргэн нь сургуулийн ажилтан аж.
Гэмт этгээдүүд энэ сарын 07-нд хүүхдүүдийг хулгайлсан юм. Тэд Жибрилийн утасны дугаарыг сурагчидтай хамт хулгайлагдсан сургуулийн бага ангийн багшаас авсан байх магадлалтай аж.
Анх дээрэмчид 300 гаруй сурагчийг барьцаалсан байдаг.
Сурагчдын заримыг нь аварсан тул тэдний 287 нь дээрэмчидийн гарт үлдсэн гэнэ. Тэдний 100 орчим нь бага, үлдсэн нь дунд сургуулийн сурагч.
Л.Сайнаа