-
2021 оны 8 сарын 02
“Токио-2020” олимпын наадмын хүндийн өргөлтийн тэмцээн болж байна. Эмэгтэйчүүдийн +87 кг-ын жингийн “В” хэсэгт манай тамирчин Эрдэнэбатын Билэгсайхан огцом өргөлтөө 87 кг-ыг өргөлөө.
-
2021 оны 8 сарын 02
“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд дэлхийн алт, мөнгө, хүрэл медальт С.Батцэцэг эх орноо төлөөлөн өрсөлдлөө.
-
2021 оны 8 сарын 02
Манай буудлагынхны хувьд тэмцээн нь дууслаа- Эрэгтэйчүүдийн гар бууны 25 метрийн олимпийн хурдан буудлагын дасгалд манай Э.Даваахүү хоёр дахь хэсгийн буудлагаа гүйцэтгэлээ.
-
2021 оны 8 сарын 02
“Токио-2020” зуны олимпын наадмаас Монголын шигшээ баг гурван медаль авсан билээ. Энэ зөвхөн жүдо бөхийн төрөлд байгуулсан амжилт.
-
2021 оны 8 сарын 02
“Токио-2020” зуны олимпын наадам монголчууд бидний хувьд өмнөх олимпуудаас илүү үзүүштэй болж байх шиг. Хэрвээ тийм санагдаж байгаа бол энэ нь Монголын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд хурд, хүч, уран мэх уралдуулан өрсөлдөж буй тамирчдын зэрэгцээ тавын таван шүүгч тэнд ажиллаж байгаатай холбоотой ч болов уу.
-
2021 оны 8 сарын 02
Эрэгтэй гар бууны 25 метрийн Олимпийн хурдан буудлагын дасгалд ОУХМ Э.Даваахүү өрсөлдөж буй. Тэрбээр эхний 30 сумандаа 283 оноогоор 23-т жагсаж байна. Өнөөдөр 07.30 цагаас эхлэн тамирчид үлдсэн 30 сумаа буудах юм. Улмаар шилдэг наймд шалгарсан буудагчид 13.30-аас медалийн төлөө өрсөлдөх болно. Өнөөдөр явагдах хоёр дасгалаар буудлагын тэмцээнүүд өндөрлөж байна.
-
2021 оны 8 сарын 01
“Токио-2020” олимпын наадмын эрэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх тулаан болж, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар Оросын боксчин Алберт Батыргазиетай тулалдаад харамсалтай нь ялагдлаа. Монголын олимпын баг тэрхүү тулааныг эсэргүйцэж, протест (гомдол) гаргасан боловч хүлээн авсангүй хэмээн эх сурвалж хэллээ.
-
2021 оны 8 сарын 01
“Токио-2020” олимпын наадмын боксын эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гарч тулалдсан гавьяат тамирчин Э.Цэндбаатар Оросын боксчин Алберт Батыргазиевт ялагдаж, хүрэл медаль хүртэх боломжоо алдсан.
-
2021 оны 8 сарын 01
“Токио-2020” олимпын наадмын эрэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх тулаан болж, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар Оросын боксчин Алберт Батыргазиетай тулалдаад харамсалтай нь ялагдлаа.
-
2021 оны 8 сарын 01
“Токио-2020” олимпын наадмын боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн шөвгийн наймын тулаан "Кокүгикан" ордонд боллоо. Манай улсаас ДАШТ-ийн хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар Оросын тамирчин Алберт Батыргазиевтай медалийн төлөөх тулаанд ялсанаар хүрэл медаль хүртлээ.
-
2021 оны 8 сарын 01
“Токио-2020” олимпын наадмын боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн шөвгийн наймын тулаан "Кокүгикан" ордонд болно.
-
2021 оны 8 сарын 01
Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 1/8 шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларроктой учраа таарчээ.
-
2021 оны 8 сарын 01
Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финал тун өрсөлдөөнтэй явагдсан билээ. Уг халз өрсөлдөөнийг Монголын шүүгч Энхбатын Саруул дэнсэлж, Монголын байт харвааны түүхэнд шинэ хуудас бичлээ.
-
2021 оны 8 сарын 01
"Токио-2020" олимпийн наадмын бөхийн төрөл өнөөдөр эхэллээ. Манай чөлөөт бөхийн тамирчдын салхийг эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд гавьяат тамирчин Очирбатын Бурмаа хагаллаа. Тэрбээр 1/8 шигшээд ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Азийн гурван удаагийн аварга Хироэ Сүзүки Минагаватай хүч үзэж 0:8-аар ялагдлаа.
-
2021 оны 8 сарын 01
Энэ төрөлд Францын К.Бессаже 297 оноогоор тэргүүлж байна.
-
2021 оны 7 сарын 31
“Токио-2020” олимпын наадамд манай улс 43 тамирчинаа илгээхэд нэг мөнгө, хоёр хүрэл медаль авсан билээ. Олимп долоон хоногийн дараа өндөрлөх юм. Монголын 27 тамирчин тэмцээнээ өндөрлүүлсэн бол ирэх өдрүүдэд чөлөөт бөхийн төрөлд ес, бокст нэг, хүндийн өргөлтөд хоёр, буудлагад нэг, марафон гүйлтэд гурван тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөх бөгөөд медаль нэмэх боломж бий.
-
2021 оны 7 сарын 31
Эмэгтэй урт бууны гурван байрлалаас буудах дасгалын урьдчилсан шат явагдаж дууслаа. Энэ төрөлд 37 тамирчин онч сорьсон бөгөөд босоо, суугаа, хэвтээ байдлаас нийт 120 сум буудсан юм. Манай тамирчин О.Есүгэн суугаа 40 сумандаа 95, 100, 98, 94 гэж онон 387 оноо авав.
-
2021 оны 7 сарын 31
“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн холимог багийн тэмцээн болж байна. Тэмцээний шөвгийн наймд манай баг ОХУ-ын жүдочдод ялагдсан. Улмаар Германы багтай дагах барилдаан хийсэн боловч харамсалтай нь дийлдлээ. Энэ даваанд Ц.Цогтбаатар, Саейд Моллай ялсан бол Б.Ганхайч, О.Мөнхцэцэг, Ө.Дүүрэнбаяр, Д.Сумъяа нар учраа бөхөө барсангүй.
-
2021 оны 7 сарын 31
Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн холимог багийн тэмцээн болж байна. Энэ тэмцээнд Монголын баг эхний даваанд БНСУ-ыг ялсан. Дараа нь ОХУ-ын жүдочидтой хүч үзэхэд 4:2-оор манай баг ялагдлаа. Энэ даваанд Д.Сумъяа, О.Мөнхцэцэг, Ө.Дүүрэнбаяр ялагдсан бол Ц.Цогтбаатар, Сайед Моллай нар ялсан юм
-
2021 оны 7 сарын 31
Зуны олимпын хөтөлбөрт анх удаа багтсан жүдо бөхийн холимог баг эхний барилдаанд БНСУ-тай оноолт таарч, 4:1-ийн харьцаатайгаар яллаа. Манай тамирчид дараагийн удаад ОХУ-ын Олимпын хорооны багтай хүч үзэх юм.