Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд болсон. Энэ хурлын үеэр Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан.
Тэгвэл Спортын арбитрын шүүх Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан МҮБХ-ны шийдвэрийг эсэргүүцэн гаргасан гомдлыг хянан хэлэлцээд уг шийдвэрийг хүчингүй болгосон байна. Ингэснээр Э.Оюунболдын барилдах эрх нээлттэй болжээ.
Сэтгэгдэл (1)