Энхийн гүйлтийн эхний гараа тавдугаар сарын 14-ны өдөр Сүхбаатарын талбайгаас хөдөлж Төв аймагруу гүйх юм байна.
Биеийн тамирын спортын улсын хорооноос "Энхийн гүйлт" бамбарт буухиа гүйлтийг улсын хэмжээнд зохион байгуулах талаар мэдээлэл хийж байна. “Энэ жилийн хувьд хамгийн урт буюу 7.300 орчим км замыг туулахаар 21 аймаг, сум бүрээр галт бамбарыг асууж аймгаас аймагт дамжуулж өгөх байдлаар гүйлт үргэлжилнэ. Гүйлтэд үндсэн баг гэж бий. Тэдгээр үндсэн баг бамбарыг тасралтгүй асааж явах үүрэгтэй буюу дараагийн аймагт хүлээлгэн өгөх замаар үргэлжилнэ. Бамбар дундажаар тасралтгүй 150-230 орчим км замыг туулах чадалтай. Энэ удаагийн “Энхийн гүйлт”-д ОХУ, АНУ, болон Европын холбооны зургаан улсаас төлөөллүүд оролцож байна. Гүйлтийн үндсэн багуудад бүх насныхан нэгдсэн гэдгийг хэлэхэд таатай байна. Оюутан, сурагчдаас эхлээд телевизийн сурвалжлагч хүртэл багтсан байгаа” гэв.
Т.Мөнхжаргал