Энэ жилийн снукер бильярдын ДАШТ дөрөвдүгээр сарын 16-аас тавдугаар сарын 2-ны хооронд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Уг тэмцээний аваргын төлөө Английн алдарт бильярдчин Ронни О’Саливан нутаг нэгт тамирчин Жадд Трампыг 18-13 харьцаатайгаар буулган авч дэлхийн долоон удаагийн аварга боллоо. Тэрбээр энэ жил 46 настай бөгөөд уг тэмцээнд түрүүлсэн хамгийн ахмад настай тамирчнаар мөн нэрлэгдсэн. Ийнхүү долоон удаагийн дэлхийн аварга болсон Ронни О’Саливан Шотландын домогт бильярдчин Стивен Хендригийн амжилттай тэнцэж байгаа юм.
Ронни О’Саливаны финалын тоглолтын дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг орчуулбал: “Рекорд тогтоох сайхан хэрэг. Гэхдээ би ямар нэгэн рекордуудад санаа зовж байгаагүй. Надад ямар нэгэн зорьсон зорилго байхгүй. Энэ жилийн тэмцээн сайхан болж өндөрлөлөө. Би зүгээр л снукер бильярд тоглох дуртай. Би ялалт байгуулах дуртай. Гэхдээ снукер бильярдын бүх утга учир зөвхөн ялалтад оршдоггүй. Ялалт байгууллаа гээд тоглоом дуусаж байгаа ч хэрэг биш. Би дараа жилийн тэмцээнд дахин оролцох бодолтой байгаа. Магадгүй тийм ч зөв шийдвэр биш байх. Гэхдээ би үзээд алдана.” гэжээ.
Эх сурвалж: BBC