МБАТСН-ын жүдо бөхийн тэмцээнд Баянзүрх дүүрэг, "Алдар" спорт хорооны баг илүүрхэв Монголын бүх ард түмний спортын XV наадмын жүдо бөхийн шигшээ тэмцээн өчигдөр (тавдугаар сарын 12-нд) “Алдар” спорт хорооны зааланд болов.
XV наадмын анхны шигшээ тэмцээн энэ юм. Тэмцээнд 26 багийн нийт 202 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдлөө. Тэмцээний нээлтийн ёслолд Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга, наадмын Зохион байгуулах хорооны дарга Ц.Одонбаяр, “Алдар” спорт хорооны дарга Г.Өсөхбаяр, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Г.Батбаяр, Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Ц.Сосорбарам нарын хүндтэй эрхэмүүд хүрэлцэн ирэв. Энэ үеэр БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр хэлсэн үгэндээ “Засгийн газрын 2021 оны 268 дугаар тогтоолоор Монголын бүх ард түмний спортын XV наадмын хугацааг дэлхий дахинаа “Ковид-19” цар тахал бүрхсэн хүнд цаг үетэй холбогдуулан 2022 онд болгон хугацааг хойшлуулснаар наадмын нэгдсэн заавар, хөтөлбөрт багтсан 26 спортын төрлөөр зохион байгуулахаар Зохион байгуулах хороо ажиллаж байна. Төрийн зарим ажил, үйлчилгээ чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшил, аж ахуйн байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын хүрээнд энэ удаагийн спортын наадмыг Монголын жүдо бөхийн холбоотой гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
Тэмцээнд оролцогч, тамирчин, дасгалжуулагч нартаа спортын өндөр амжилт хүсье” хэмээв. Тус тэмцээний багийн дүнг Г.Энхбаяр дасгалжуулагчтай Баянзүрх дүүрэг, Д.Батсайхан “Алдар”спорт хороо түрүүлсэн бол Б.Очирбат дасгалжуулагчтай Хөвсгөл аймаг, Ц.Алтанцог дасгалжуулагчтай Хэнтий аймгийн баг удаалав.
Тэмцээний жин жингийн медальтнууд:
Эмэгтэй 48 кг-ын жинд:
1.Б.Наранцэцэг (Баянзүрх дүүрэг, “Алдар” спорт хороо),
2.Б.Баасанхүү (Хөвсгөл аймаг),
3.Б.Ойдовчимэг (Хан-Уул дүүрэг),
Э.Хүслэн (Чингэлтэй дүүрэг)
52 кг-ын жинд:
1.Б.Хорлоодой (Өвөрхангай аймаг),
2.П.Буянхишиг (Хан-Уул дүүрэг),
3.М.Номин-Эрдэнэ (Сэлэнгэ аймаг),
3.О.Сарантуяа (Чингэлтэй дүүрэг)
57 кг-ын жинд:
1.Л.Энхрийлэн (Сэлэнгэ аймаг),
2.Б.Алтанцэцэг (Хан-Уул дүүрэг),
3.О.Оюунчимэг (Хөвсгөл аймаг),
3.Б.Хулан (Дархан-Уул аймаг)
63 кг-ын жинд:
1.Б.Ганхайч (Баянзүрх дүүрэг),
2.Б.Баасанжаргал (Чингэлтэй дүүрэг),
3.Ц.Сүнжидмаа (Хан-Уул дүүрэг),
3.Л.Дэлгэрмаа (Булган аймаг)
70 кг-ын жинд:
1.М.Даваасүрэн (Баянзүрх дүүрэг, “Алдар”),
2.Ц.Мөнгөнтуяа (Сонгинохайрхан дүүрэг),
3.Б.Хулан (Завхан аймаг), Б.Хонгорзул (Дорнод аймаг)
-78 кг-ын жинд:
1.Б.Эрдэнэт-Од (Баянзүрх дүүрэг, “Алдар”),
2.Б.Ням-Эрдэнэ (Чингэлтэй дүүрэг),
3.Г.Ганзаяа (Хан-Уул дүүрэг),
3.Б.Учрал (Дорнод аймаг)
+78 кг-ын жинд:
1.А.Адъяасүрэн (Баянзүрх дүүрэг, “Алдар”),
2.М.Ууганжаргал (Сонгинохайрхан дүүрэг),
3.Д.Номинзул (Говь-Алтай аймаг),
3.С.Буянзаяа (Ховд аймаг)
Эрэгтэй 60 кг-ын жинд:
1.Э.Ариунболд (Баянзүрх дүүрэг, “Алдар” спорт хороо),
2.Б.Энэбиш (Архангай аймаг),
3.Б.Цогт-Очир (Орхон аймаг),
3.Э.Сумъяабазар (Өвөрхангай аймаг)
66 кг-ын жинд:
1.Г.Сор-Эрдэнэ (Хэнтий аймаг),
2.Г.Галмандах (Увс аймаг),
3.Б.Нармандах (Баянзүрх дүүрэг, “Алдар”),
3.Б.Эрхэмбаяр (Баянзүрх дүүрэг)
73 кг-ын жинд:
1.Н.Мөнхбаяр (Төв аймаг),
2.О.Уранбаяр (Хэнтий аймаг),
3.Л.Анхзаяа (Баянзүрх дүүрэг, “Алдар”),
3.Г.Балсанхүндэв (Орхон аймаг)
81 кг-ын жинд:
1.С.Эрдэнэбаяр (Орхон аймаг),
2.Б.Батболд (Дархан-Уул аймаг),
3.Б.Алтансүх (Увс аймаг),
3. Г.Болор-Очир (Баянзүрх дүүрэг, “Алдар”)
90 кг-ын жинд:
1.Г.Пунцагцэрэн (Баянзүрх дүүрэг, “Алдар”),
2.Гавьяат тамирчин О.Ууганбаатар (Говьсүмбэр аймаг),
3.Б.Мөнхбаяр (Дархан-Уул аймаг),
3.Н.Дагвасүрэн (Орхон аймаг)
-100 кг-ын жинд:
1.Г.Алтанбагана (Баянзүрх дүүрэг, “Алдар”),
2.О.Хангал (Баянгол дүүрэг),
3.Б.Түвшинтөгс (Баянхонгор аймаг),
3.Б.Гончигсүрэн (Чингэлтэй дүүрэг)
+100 кг-ын жинд:
1.А.Давааням (Хөвсгөл аймаг),
2.Б.Мөнхжаргал (Архангай аймаг),
3.Г.Пүрэвбаатар (Өмнөговь аймаг),
3.М.Баяржавхлан (Ховд аймаг)
Сэтгэгдэл (1)