2025 оны сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Монгол Улсын шигшээ баг Тайланд, Вьетнам, Малайзын шигшээ багуудтай тоглохоор учраа таарсан.
Тэгвэл урьдчилсан шатны тоглолтууд Улаанбаатар хотод болохоор болсныг Олон Улсын сагсан бөмбөгийн холбооноос зарлалаа.
Тоглолтууд зургаадугаар сарын 2-4-ий өдрүүдэд болно.