-
2022 оны 11 сарын 04
Багийн дарга гэдэг бол төрийн бүх үйлчилгээг иргэдэд хүргэдэг, бүх арга хэмжээг зохион байгуулдаг. Буяны ажилд гэхэд сарын цалингийнхаа талыг өгчхөж байгаа юм. Цалингаараа арга хэмжээг зохион байгуулж явдаг хүмүүс.
-
2022 оны 11 сарын 04
Олон цоорхойтой хууль оруулж ирсэн хуулиа Засгийн газар татаж ав. Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр Ж.Ганбаатар сайд энэ асуудлыг надад танилцуулаагүй гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр танилцуулаагүй хуулийг оруулж ирж байна.
-
2022 оны 11 сарын 04
Чуулганы танхимд Ц.Даваасүрэн гишүүн үндэслэлгүй гүтгэж, дайрч, ёс зүйгүй мэдээлэл хийсэн. Надтай холбож яриад байгаа 33 тэрбумын зээл надтай ямар ч хамаагүй. Би хөгжлийн банкны зээлдэгчтэй ямар ч холбоогүй байгаагүй. Хариуцлагатай мэдэгдэж байна.
-
2022 оны 11 сарын 03
Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов
-
2022 оны 11 сарын 03
УИХ дахь Ардчилсан намын бүлэг төсвийн хуулийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага хүслээ. Завсарлага авах шаардлагыг Бүлгийн дарга О.Цогтгэрэл тайлбарлав.
-
2022 оны 11 сарын 03
Чиний попролт арай хэтрээд байгаа шүү. Гүтгэлэг тараана, хүн доромжилно. Чамд даруулга хэрэгтэй. Хүний үгийг сонсох чих хэрэгтэй. Хүний хэдсэн үгийг бодох толгой хэрэгтэй.
-
2022 оны 11 сарын 03
Эрдэнэт үйлдвэрийн технологит тохирохгүй зэсийн хүдрийн овоолгоос орон нутаг, орон нутгийн иргэд хувь хүртдэг байх тогтоолын төслийг дэмжсэнд УИХ-ын гишүүдэд талархаж байна.
-
2022 оны 11 сарын 03
Ховд аймгийн Хөшөөтийн уурхай 1.8 сая тонн нүүрс экспортолсон гэдэг мэдээ өгсөн. Гэтэл БНХАУ-ын тал 2.1 сая тонн нүүрс импортолсон талаар мэдээлж байна. Үүний зөрүү 400 мянган тонн нүүрс хулгайгаар гарав уу
-
2022 оны 11 сарын 03
Хэрэглэчихсэн юм шиг хүмүүс ярьж байна лээ. Хөгжлийн банк Сангийн яаманд шилжиж ирсэн үеэс булхай луйврыг нь гаргаж тавьж ирсэн. 2023 онд Самурай бонд, евро бонд төлөгдөх ёстой. Иений ханш доошоо унасан үед мөнгөө цуглуулаад авч байгаа нь тактикийн хувьд зөв.
-
2022 оны 11 сарын 03
Ирээдүйн өв сангийн эх үүсвэрт төрийн өмчит компанийн ногдол ашгийг татдаг. Нөгөөх нь уул уурхайн баялгийнхаа орлогыг татаж авдаг. Уул уурхайн баялгийн орлогыг ирээдүйд ашиглахаар хууль баталсан. Гэтэл өнөөдөр энэ системээ эвдээд эхэллээ.
-
2022 оны 11 сарын 03
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо.
-
2022 оны 11 сарын 03
Ц.Даваасүрэн гишүүнийг ийм сандруу гэж бодоогүй. Сандраад л би мэдэхгүй, энэ төсөлд би оролцоогүй гээд л. Яамны хэдэн залуучуудыг л буруутгана.
-
2022 оны 11 сарын 03
Гурил, будааны үнэ сүүлийн 4, 5 жил өсөөгүй, тогтвортой байсан. Үнэ гэнэт 30 хувиар өслөө гэлээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг тавдугаар сард баталсан. Энэ хөтөлбөр 10 хувийн инфляцын хязгаарлалтыг л тогтоож чадна.
-
2022 оны 11 сарын 03
Гутранги хүмүүсээр тоо бүү бодуул гэж үг бий. 2023 оны төсвийн орлогыг нэмээд алдагдалгүй баталчих боломж бий. Ингэвэл валютын ханш тогтворжино, инфляци буурна.
-
2022 оны 11 сарын 03
Хөгжлийн банкны гадаад зээлийг төрийн баталгаа гаргаж улсаас төлөх гээд байгаа юм. Хэрэв энэ батлагдчихвал зээлийн авсан хүмүүс зээлээ төлөхөө больчихно. Тиймээс үүнийг тат гэхэд Б.Жавхлан татуулахгүй гээд байна. Үүнтэй холбоотой тайлбар хийсэн нь ичсэн хүн хүн ална гэдэг шиг тайлбар хийлээ. Би гайхчихлаа.
-
2022 оны 11 сарын 03
Ялангуяа энэ хуулийг өчигдөр байнгын хороогоор хэлэлцэж байхад Г.Амартүвшин чи 30 хэдэн тэрбумыг авчихаад ичихгүй төрөөр баталгаа гаргаж төлүүлнэ гээд сууж байна. Чи УИХ-аас татгалзаад шалгуулна гэсэн яасан бэ. Шалгуулаарай чи.
-
2022 оны 11 сарын 03
Одоо юу болсон гэхээр 159 сая евро болсон. Ц.Даваасүрэн гишүүн өөрөө эрчим хүчний мэргэжилтэй хүн, одоо арьс ширний мэргэжилтэн болоод гадаад дотоодын үйлдвэрт очоод сэльфидээд гүйгээд байсан. Энэ 160 сая евроны 103 сая евро дээр нь Засгийн газрын баталгаа гаргая гээд хүсэлтээ ирүүлсэн байгаа.
-
2022 оны 11 сарын 03
Тиймээс арваннэгдүгээр сарын 8-нд 12.00 цагт төв талбайд уулзацгаая. Нэг их олуулаа хэрэггүй. Эхний 200-300 хүний автобусны мөнгийг өгье. Халуун аарц өгнө өө. Тэгэхдээ нэгэндээ найдаад бага хүн ирэх вий. Ахмадууд маань бүгд ирээрэй.
-
2022 оны 11 сарын 03
УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ.
-
2022 оны 11 сарын 03
“Эрдэнэс Тавантолгой”-н халаа сэлгээ, онцгой дэглэм бол энэ бүхний эхлэл бөгөөд энэ нь С зөвшөөрөл олгодог Автотээврийн үндэсний төвийнхнөөр үргэлжилж магадгүй байна. Ер нь хамгийн олон С зөвшөөрөлтэй машин эзэмшдэг А.Адъяасүрэн гишүүнийг сайн ухвал араас нь Автотээврийн үндэсний төвийн булай бултайгаад л гараад ирнэ.