Татварыг бууруулах, УИХ-ын ээлжит бус чуулганыг худалдуулах талаар “Сайн” намаас олон нийтэд мэдээлэл өгч, Монгол улсын их хурлын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүллээ.
Тус шаардлагад “УИХ-аас аливаа хууль батлахдаа суртчилан таниулаагүйн улмаас олон мянган иргэд аж ахуйн нэгжийн нэр дээр гэнэт олон төрлийн татварууд үүсэж үйл ажиллагааг доголдуулж байна.
Одоогоор монгол улсад 40 өөд төрлийн татвар байгаа ба түүгээрээ дамжуулж нийтийн сайн сайхны төлөө байх ёстой байдаг ч монгол улсад мөрдөгдөж буй татварууд иргэн аж ахуйн нэгжүүдийг өр зээлээ төлөх боломжийг хааж санхүүгийн дарамтад орох нөхцөлийг бүрдүүлж байна.
Тодорхойгүй зохиомол олон татварыг сүүлийг найман жил УИХ-аас иргэдийн эрх зүйн байдлыг дордуулах замаар нэмэгдүүлсэнийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн иргэд аж ахуйн нэгжүүдээс санал авч засаж сайжруулахыг шаардаж байна” гэжээ.
Мөн байгалийн давагдашгүй хүчин зүйл эсвэл сонгуулийн үеэр л эдийн засаг нь сайжирдаг нийгмийг бий болгож байгаа төрийн тогтолцоог халхыг уриаллаа.
Г.Хоролмаа
Сэтгэгдэл (1)