Нийслэлд метро барих төслийн зөвлөх үйлчилгээний нээлттэй сонгон шалгаруулалтыг маргааш зарлана. Засгийн газрын шийдвэрээр нийслэл Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэхээр болж, энэ ажлыг Улаанбаатар хот хариуцаж байна. Энэ төслийг хэрэгжүүлэхдээ 2013 онд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын санхүүжилтээр хийсэн метроны урьдчилсан ТЭЗҮ-д үндэслэх юм.
Метроны нэгдүгээр шугамын нийт урт 17.7 км, газар доогуур туннел байдлаар 6.6 км, Зүүн 4 замаас зүүн тийш 4.9 км, 25 дугаар эмийн сангийн уулзвараас баруун тийш 6.2 км, хоёр талдаа депотой байхаар төлөвлөж байгаа юм.
Сэтгэгдэл (10)