ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр "Малчид зээл тэглэж өгөхийг хүсээгүй. Тэд зээлийн эргэн төлөт, хүү төлөх хугацааг хойшлуулж өгөхийг хүссэн. Ерөнхий сайд үүрэг чиглэл өгсний дагуу зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр, зээлийн хүүгийн төлөлтийг нэг жилээр хойшлуулахаар болсон. Зээлийн хүү энэ хугацаанд хуримтлагдана. Үүний 6 хувийг малчид өөрсдөө, үлдсэн хувийг нь Засгийн газар хэрхэн шийдвэрлэх саналаа боловсруулж, шаардлагатай тохиолдолд УИХ-аар оруулна.
Малчны зээлийн хүү 20.6 хувь байна. Дундажаар малчин 10 сая төгрөгийн зээлтэй байна. Улсын хэмжээнд малчдын зээлийн хэмжээ 1,3 их наяд. Түүнд хуримтлагдах зээлийн хүү 280 орчим тэрбум төгрөг. Малчид өөрт оногдож буй хувийг төлнө. Үлдэгдэл буюу 220 орчим тэрбум төгрөгийг ЗГ хариуцаж төлнө.
Малчдын орлого тасалдах бодитой нөхцөл байдал тулгарсан учир эл шийдвэрийг гаргалаа. Мөн Сангийн сайд нь Монголбанк болон арилжааны банкуудтай яриа хэлэлцээрийг хийж, ирэх долоо хоногийн хуралдаанаар тогтоолын төсөл оруулж, батлуулахаар болсон" гэв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (3)