Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Уул уурхайн биржээр зэсээ зарах шийдвэр гарлаа. Ингэснээр ил тод, шударга болж тоглоом ойлгомжтой болно. Үнийг бид өөрсдөө тогтоох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гуравдугаар сарын 18-нд хэлэлцүүлэг хийх ба зэсийн үйлдвэртэй улсуудын компаниудыг урьж оролцуулан биржээр зэсээ зарж эхлэх гэж байгаагаа хэлнэ. Энэхүү хэлэлцүүлгээр яг хэзээ зарж эхлэхээ шийдвэрлэнэ.
Эхний ээлжид Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын 5-10 хувийг 2024 онд зарна. Оюутолгойд харин хүсэлт тавьж байгаа. Миний хувьд маргааш Канад улс руу уул уурхайн томоохон хэмжээний уулзалтад явах ба энэ үеэр уг асуудлын талаар тусгайлан ярилцана" гэв.