ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаягалан Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.
Тэрбээр "Улс, аймаг орон нутгийн давсан төсөвт зохицуулалт хийх замаар Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгаглагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийн будааг хоёрдугаар ээлжийн дэмжлэг болгож үнэ төлбөргүй олгохоор боллоо.
14 аймгийн 111 сумын төмөр зудын нөхцөлд байгаа малчдад сум болгонд 150 тонн, цагаархуу зудын нөхцөл байдалд байгаа сумдад 75 тонн тэмжээлийн будааг хүргэх ажлыг зохион байгуулна. Дундажаар нэг айлд 250 кг буюу 50 кг-ын 5 шуудай тэжээлийн будаа хүргэнэ гэсэн тооцоолол гарсан.
Малчдад хоол хүнсний дэмжлэгийг үзүүлнэ. Улсын нөөцөөс 5 тэрбум төгрөгийг зориулна. 111 сумын 117 мянган өрхөд 10 кг гурил, 5 кг цагаан будаа хүргэнэ" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)