Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг метроны бүтээн байгуулалттай холбоотой зарим асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “2028 оны сүүлч, 2029 он гэхэд метротой болно гэж төлөвлөж байна. Олон улсад 4-5 жилийн дотор л метрог барьж байна. Одоо бол харьцангуй технологи сайжирчихсан. ЗГ, НИТХ болон намууд дэмжиж байгаа. Мэдээж, болгоомжлох асуудал байгаа гэдгийг хэлж буй. Тиймээс бид өмнөх алдааг давтахгүй. Иргэдийг хуурахгүй, 2029 он гэхэд метротой болохоор төлөвлөсөн. Урд нь бодит үйлдэл гаргадаггүй, ярьдаг л байсан. Метро барьснаар эдийн засгийн том ахиц гарна.
Улаанбаатар хотод зорчилтын төлөвлөлт, орон сууцны бодлого, хүнсний хангамж, нийгмийн суурь үйлчилгээг иргэддээ ойртуулах, хүртээмжтэй болгохгэсэн зохицуулж, шийдэх ёстой асуудлууд бий. Үүнийг хийж чадвал стресс бухимдал шийдэгдээд явчихна.
Газрын хувьд зарим зөвшилцөлд хүрэх шаардлагатай зүйл бий. Түүнийг цаг тухайд нь шийдээд явна” гэлээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (3)