-
2016 оны 4 сарын 14
Сагсан бөмбөгийн амьд домог болсон АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн Лос Анжелес Лэйкэрс багийн тамирчин Коби Брайнт энэ улирлыг дуусгаад зодог тайлахаа мэдэгдээд байсан. Тэрбээр өнөөдөр хамгийн сүүлчийн тоглолтоо хийж байна.
-
2016 оны 4 сарын 14
Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизээс санаачлан зохион байгуулж буй ”MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аян амжилттай үргэлжилж байна. Уг аяны хүрээнд нэн түрүүнд хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл байхад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх юм. Тус аяныг зохион байгуулагчид БГД-ийн 21 дүгээр хороонд 120 хүүхдийн цэцэрлэгийг босгохоор ажиллаж эхлээд буй. Цэцэрлэг барих ажилд олон хүн тусламжийн гараа сунгаж байгаа юм. Монголын ”X-Trail” клубийнхэн тэдний нэг болж тус цэцэрлэгийн барилгын ажилд 2000 тоосго хандивлажээ. Тэд мөн Монголын ”Lexus LX470” клубийн залуусыг цэцэрлэгийн бүтээн байгуулалтанд нэгдэхийг уриалж сhallenged дуудсан байна.
Монголын ”X-Trail” клубийнхэн энэ сарын 10-ны өдөр ”ХАМТЫН ХҮЧ” өдөрлөгийг амжилттай зохион байгуулжээ. Энэ үеэр гишүүдийнхээ машиныг үнэгүй засаж өгөх, хямдралтай сэлбэг зарах гэх мэт арга хэмжээг зохион байгуулсан байна. Мөн 120 хүүхдийн цэцэрлэг барих төслийг дэмжиж клуб дотороо сhallenge зарлаж хандив цуглуулж 400.000 төгрөг буюу 2000 тоосгоны мөнгийг цуглуулсан нь энэ аж.
Т.Энхэлээ
-
2016 оны 4 сарын 14
“Даншиг наадам - Хүрээ цам” уламжлал ёсоороо болно
-
2016 оны 4 сарын 14
Монголын анхны олон ангит 3D хүүхэлдэйн кино болох “Жангар”-ын нээлт товлогджээ. Тус хүүхэлдэйн кино олон улсад зэрэг гарахаараа онцлогтой юм.
-
2016 оны 4 сарын 13
Өсвөр насныханд зориулсан “Хайрын Клуб” УСК нээлтээ хийлээ
-
2016 оны 4 сарын 13
Саудын Арабын хатуу журам
-
2016 оны 4 сарын 13
БНСУ-ын Гунсан хотод энэ сарын 10-нд марафон гүйлтийн олон улсын тэмцээн боллоо. 42 км-ын элит зайн уралдаанд “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Хишигсайхан 2 цаг 44 минут 16 секундийн амжилтаар наймдугаар байр эзэлж, улмаар олимпийн эрхийн цагийн нормативийг биелүүлсэн байна. Тус тэмцээний эхний арван байрт шалгарвал олимпод оролцох эрх хүртээдэг юм байна.
Одоогоор манай улсаас МУГТ Б.Сэр-Од, ОУХМ Д.Гантулга, Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нарын дөрвөн тамирчин олимпийн эрхийн цагийн нормативийг биелүүлж, баталгаажуулсан.
-
2016 оны 4 сарын 13
Дани улсын Родби хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-24-нд болно.
-
2016 оны 4 сарын 13
“Ромео Жульетта” жүжгийг
-
2016 оны 4 сарын 13
Т.Санчир ”Үнэ цэнэтэй тоглогч” боллоо
-
2016 оны 4 сарын 12
Цахим спортын улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ
-
2016 оны 4 сарын 12
Таеквондочид Азийн хоёр том тэмцээнд оролцоно
-
2016 оны 4 сарын 12
Азийн загварын агентлагаас анх удаа зохион байгуулсан, “Wonder baby Mongolia 2016” бяцхан моделиудын загварын шоу явагдаж шилдэг моделиудаа шалгарууллаа.
-
2016 оны 4 сарын 12
Мэрайя Кери 70 мянган доллараар үс,хөлөө даатгуулжээ
-
2016 оны 4 сарын 12
Манай шатарчид Дубайн нээлттэй тэмцээнд оролцож байна
-
2016 оны 4 сарын 12
Нүүр будалтыг шинэ хэв маягийг Италийн WYCON авчирах нь ээ
-
2016 оны 4 сарын 11
Шанхай хотод өнгөрсөн долоо хоногт ”Хятадын загварын долоо хоног” загварын шоу зохиогдсон билээ. Тус шоун дээр Хятадын загвар зохион бүтээгч Zhu Chongyun-ын 2016 оны намрын хувцасны загваруудыг танилцуулсан байна.
-
2016 оны 4 сарын 11
Өсвөрийн шатарчдын Ази тивийн АШТ манай улсад анх удаа болж байгаа бөгөөд монголын өсвөрийн шатарчид амжилттай өрсөлдөж өнөөдрийн байдлаар 36 медаль хүртээд байна.
Тус тэмцээнд Австрали, Хятад, Энэтхэг, Индонези, Иран, Казахстан, Киргизстан, Малайз, Шинэ Зеланд, Сингапур, БНСУ зэрэг нийт 18 орны 470 гаруй өсвөрийн шатарчин оролцож байгаа юм. Өсвөрийн шатарчдын АТАШТ нь түргэн /Блиц/, түргэвчилсэн /Рапид/, стандарт /Classic/ гэсэн гурван төрлөөр болж байна. Тэмцээний түргэвчилсэн (рапид) тоглолтын тэмцээн ням гарагт болж 438 шатарчин швейцарь системеер 7 өрөг тоглож, 42 багц медалийн төлөө өрсөлдөн дүнгээ гаргаж 6 орны тамирчин медаль зүүлээ.
Монголын баг 9 алт, 5 мөнгө, 7 хүрэл нийт 21 медаль
Вьетнамын баг 2 алт 1 мөнгө 4 хүрэл нийт 7 медаль,
Энэтхэгийн баг 1 алт, 5 мөнгө, 2 хүрэл нийт 8 медаль,
Казахстаны баг 1 алт, 1 мөнгө нийт 2 медаль, Ираны баг 1 алтан медаль,
Узбекстаны медаль 2 мөнгө 1 хүрэл нийт 3 медаль тус тус хүртсэн байна.
Өсвөрийн шатарчдын АТАШТ анх удаа 6 хүртэлх насны ангиллыг МШХ-ны саналаар оруулсан.
Манай шатарчдаас 6 хүртэлх насны ангилалд алтан медалийг Б.Амарбат, хүрэл медаль Б.Ерөөлт нар хүртэв. Охидын ангиллын алтан медалийг Г.Энх-Уянга, мөнгөн медалийг М.Пагмадулам, хүрэл медалийг Б.Хүслэн нар хүртжээ. Харин 6 хүртэлх насны охидын Рапидын төрөлд Г.Энх-Уянга 7 өргөөс 7 хожиж түрүүллээ. 8 хүртэлх насны ангилалд А.Очир-Эрдэнэ, Д.Өнөрзул нар мөнгөн медаль, А.Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн бол 10 хүртэлх насны ангилалд Е.Төгстөмөр, Д.Мөнхзул нар алтан медалийн эзэн болов.
12-18 насны ангилалд:
12 хүртэлх насны ангилалд Ц.Тэнгис мөнгөн медаль, Г.Амартүвшин, Э.Номин нар хүрэл медаль
14 хүртэлх насны ангилалд Ё.Эрдэмдалай, Т.Мөнхзул нар алтан медаль, С.Тамир хүрэл медаль
16 хүртэлх насны ангилалд Б.Гарьдмагнай алтан медаль, Б.Амина хүрэл медаль
18 хүртэлх насны ангилалд Э.Болдоо, Ү.Үүрийнтуяа нар алтан медаль, Б.Ганчимэг мөнгөн медаль тус тус хүртлээ.
Тивийн АШТ-ий хоёр төрлөөр:
Монгол Улс алт 13, мөнгө 9 хүрэл 14 нийт 36 медаль,
Энэтхэг улс алт 5 мөнгө 7 хүрэл 6 нийт 18 медаль,
Вьетнам улс 5 алт 4 мөнгө 5 хүрэл нийт 14 медаль,
Узбекстан 2 алт 3 мөнгө 1 хүрэл нийт 6 медаль,
Казахстан 2 алт 2 мөнгө нийт 4 медаль,
Иран 1 алт 2 мөнгө 2 хүрэл нийт 5 медаль
Киргизийн баг 1 мөнгөн медаль тус тус хүртжээ.
-
2016 оны 4 сарын 11
Дэлхийд алдартай хөгжимчин, алто саксофонч Жессэ Дэйвис өөрийн дөрвөл хөгжмийн хамтлагтайгаа тун удахгүй Монголд ирэх нь. Жинхэнэ амьд мэдрэмжийг мэдрэх боломж монголчуудад ганцхан удаа тохиох гэж байна. Уг тоглолт энэ сарын 15-нд 19:00 цагт УДБЭТ-т болох гэнэ.
Уг хамтлагийн бүрэлдэхүүнд Пол Кирби (даралтат хөгжимчин), Мартин Зинкер (басс), Минчан Ким (бөмбөр) нар багтаж байна.
Тэрээр 11 настайгаасаа саксафон тоглож байгаа бөгөөд өөрийн өвөрмөц уран бүтээлээс гадна гайхалтай Амьд тоглолтуудаараа домог болсон хөгжимчдийн нэг билээ.
-
2016 оны 4 сарын 11
Б.Мөнхзаяа олон улсын марафон гүйлтийн тэмцээнд алтан медаль хүртлээ