Филлипин улсын Манила хотод энэ сарын 16-17-нд болох Ази тивийн олимпийн эрхийн тэмцээн, 18-20 нд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болох юм. Тус тэмцээнд оролцохоор манай тамирчид Хандгайт дахь "Монголын Үндэсний олимп" цогцолборт энэ сарын 14 хүртэл 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэлээ базааж байна.
Олимпийн эрх авахын төлөө Үндэсний шигшээ багийн тамирчин М.Түмэнбаяр 58 кг-д, П.Тэмүүжин 68 кг-д тулалдах бол Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Б.Ганцоож 54 кг-д, М.Түмэнбаяр 58 кг-д, А.Нацагдорж 63 кг-д, П.Тэмүүжин 68 кг-д тус тус тулалдана.
Дасгалжуулагчаар шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, БНСУ-ын дасгалжуулагч Хур-Инёнг нар ажиллаж байна.