Дани улсын Родби хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-24-нд болно. Тус тэмцээний өсвөр үеийнхний 66 кг-ын жинд С.Сүхбат өрсөлдөх бол залуучуудын 105 кг-д Д.Түмэнжаргал, насанд хүрэгчдийн 120 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт Б.Чимэгцэрэн, Б.Алтангэрэл нар оролцох аж.
Мөн насанд хүрэгчдийн М1 ангиллын 83 кг-д Азийн аварга М.Анхбаяр, 93 кг-д Л.Мөнхбаяр, +120 кг-д П.Болдбаатар нар хүчээ үзнэ. Монголын баг тамирчид энэ сарын 18-нд хилийн дээс алхах юм.