МҮСБХ-ны Үндэсний Супер лигийн 2015-2016 оны хамгийн нэр хүндтэй шагнал болох "Улирлын үнэ цэнэтэй тоглогч"-ыг шалгарууллаа. Уг шагналын эзнээр Баянгол Сентоза Ирвэсүүд багийн тоглогч ОУХМ Тунгалагийн Санчир тодорчээ.
Т.Санчир 30.2 оноо 7.8 самбар, 4 дамжуулалт, 1.5 бөмбөг таслалт гэсэн үзүүлэлтийг үзүүлж, баг нь II байраар плэйоффт шалгарсан юм байна.