Өнгөрөгч өдрүүдэд БНХАУ-ын Чэндү хотноо хөнгөн атлетикийн марафон гүйлийн олон улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд 42 км-ын зайн уралдаанд 30 мянга гаруй сонирхогч, мэргэжлийн 100 гаруй тамирчин өрсөлдсөн билээ.
Тус тэмцээнээс “Алдар” спорт хороо, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн тамирчин ОУХМ Б.Мөнхзаяа 2:36:50 цагийн амжилтаар алтан медаль хүртэж “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ хүртсэн юм. Харин удаах байрт Хятадын тамирчид оржээ.