Сагсан бөмбөгийн амьд домог болсон АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн Лос Анжелес Лэйкэрс багийн тамирчин Коби Брайнт энэ улирлыг дуусгаад зодог тайлахаа мэдэгдээд байсан. Тэрбээр өнөөдөр хамгийн сүүлчийн тоглолтоо хийж байна.
Дэлхий даяар түүний хийж бүтээсэн бүхэнд талархлаа илэрхийлж байгаа ба Америкчууд 4 сарын 13-ныг Mamba Day болгон зарлажээ. Түүнтэй хамтран ажиллагч NIKE брэндээс нь түүнд дуу зориулан, дүрсжүүлжээ. Мөн хятадын Шэньян спортын их сургуулийн оюутнууд түүнд зориулж гадна талбайдаа түүний хөрөг зургийг зурж байна.