Дэлхийд алдартай хөгжимчин, алто саксофонч Жессэ Дэйвис өөрийн дөрвөл хөгжмийн хамтлагтайгаа тун удахгүй Монголд ирэх нь. Жинхэнэ амьд мэдрэмжийг мэдрэх боломж монголчуудад ганцхан удаа тохиох гэж байна. Уг тоглолт энэ сарын 15-нд 19:00 цагт УДБЭТ-т болох гэнэ.
Уг хамтлагийн бүрэлдэхүүнд Пол Кирби (даралтат хөгжимчин), Мартин Зинкер (басс), Минчан Ким (бөмбөр) нар багтаж байна.
Тэрээр 11 настайгаасаа саксафон тоглож байгаа бөгөөд өөрийн өвөрмөц уран бүтээлээс гадна гайхалтай Амьд тоглолтуудаараа домог болсон хөгжимчдийн нэг билээ.