WYCON МЭРГЭЖЛИЙН НҮҮР БУДАЛТЫН ГАЙХАМШИГ
ИТАЛИЙН WYCON ГОО САЙХНЫ БРЭНД МОНГОЛД
Бүсгүйчүүдийн гоо сайхны шинэ өнгө төрх WYCON
Мэргэжлийн нүүр будалтын болон арьс арчилгааны бүтээгдэхүүний цогц шийдэл, Итали хэв маягийн илэрхийлэл WYCON брэнд тун удахгүй Улаанбаатар хотод өөрийн салбараа нээх гэж байна. Италийн United Colors of Benetton брэндийг албан ёсоор оруулж ирсэн “Промон трейд” ХХК нь энэ оны ирэх сард 3-р хорооллын Тумбаашд WYCON брэндийн анхны салбар дэлгүүрээ нээхэд бэлэн болжээ.
2009 онд анх Европийн зах зээл дээр гарч эхэлсэн WYCON брэнд өнөөдөр 120 гаруй салбар дэлгүүртэй бөгөөд “SHOW THE WORLD, WHO YOU ARE” уриатайгаар гоо сайхныг түгээж байгаа билээ.
WYCON брэндийн гол үзэл баримтлал нь таны нас болон арьсны өнгөөс огт хамааралгүй гоо сайхныг тань ертөнц дахинаа илэрхийлэхэд оршдог. Мөн нүүр будалт гэдэг нь танд баг зүүлгэх бус үнэн дүр төрх болон таны хэв маягийг тань олон нийтэд илэрхийлнэ гэсэн үг юм.
WYCON танд Италийн чанар, хэв маяг, үнэ цэнийг мэдрүүлнэ. Албан ёсоор манай улсад худалдаалагдах тул бүсгүй та шинэ улирлын трэнд будалтаар өөрийгөө илэрхийлэх бүрэн боломжтой болох юм. Мөн үнийн хувьд боломжийн бөгөөд өөртөө хайртай бүсгүй бүр хэрэглэхээр өргөн сонголттой худалдаалагдах юм байна.
Бүсгүй та энхрий зөөлөн, ихэмсэг ялдам, хурц болоод хэрций, классик бөгөөд рок ямар ч байдлаар өөрийгөө илэрхийлэхийг хүссэн WYCON танд бүрэн туслах болно.
Сэтгэгдэл (1)