2014 оны 1 сарын 29
“Болор цом” наадам бол ард түмний хүндлэл, хүлээлтийг үүсгэдэг. Цаашдаа болно, болохгүй гэсэн дуулиан шуугиан үүснэ гэдэг өөрөө ямар их хүлээлттэй байдгийн илрэл. Тиймээс уран бүтээлчдийн шүлэг, яруу найргаа унших ийм наадам байх нь зүйн хэрэг гэж бодож байгаа. Харин уралдуулах тухайд гэвэл сайн хэлж мэдэхгүй юм. Магадгүй монгол хүмүүс уламжлалаараа уралдуулах их дуртай ард түмэн юм шиг. Уралдаад, хэн нэгэн нь түрүүлээсэй гэж хүсдэг. Ер нь бол ийм тайзны, яруу найргийн уншилт байх ёстой юм.