Улиран
одож буй могой жилд зөрчил, тэмцэл удаа дараалан гарсан юм.
Улиран
одож буй могой жилд зөрчил, тэмцэл удаа дараалан гарсан юм. Дэлхий
даяар их, бага тэмцэл тогтмол гарсаар байгаа нь энх тайвныг эрхэмлэж буй
өнөөгийн нийгэмд байж боломгүй үйлдэл гэлтэй. Тэмцэгчид засгийн эрх
мэдэл, шударга бус явдлын эсрэг халуун амиа үл хайхран эсэргүүцсээр
байна.


Сири
Олон
ястан үндэстэн болоод шашны бүлэглэлүүдтэй Сири улсад иргэний дайн
гурван жилийн турш үргэлжилж байна. Дайны уршгаар 100 гаруй мянган хүн
халуун амиа алдаж, дөрвөн хүүхэд тутмын нэг нь гэр бүлээсээ хагацжээ.

Төв Африк
Төв
Африкийн бүгд найрамдах улсад үүссэн улс төрийн тогтворгүй байдал өнөөг
хүртэл намжаагүй байна. Үндэстэн хоорондын мөргөлдөөний улмаас 1000
гаруй хүн амиа алдаж, нийт иргэдийн 20 хувь нь орон гэрээсээ дайжиж,
дүрвэсэн юм. Алт, очир эрдэнийн асар их нөөцтэй энэ улсад 4,6 сая хүн
ядуу амьдардаг.

Турк
Турк
улсад энэ оны зургадугаар сард сүүлийн 50 жил гараагүй томоохон жагсаал
цуглаан үргэлжилж, мөргөлдөөн болон хувирсан юм. Стамбул хотын
цэцэрлэгт хүрээлэнг хамгаалахын төлөө анх эхэлсэн жагсаал цуглаан
Засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй тэмцэл болон өрнөж, 8000 гаруй хүн
шархдаж, таван хүн алагдсан юм.

Египет
2013
оны наймдугаар сард Египетийн Каир хотын Тахрирын талбайд эхэлсэн
ерөнхийлөгч асан Мухамед Мурсийг дэмжигчдийн жагсаал хүчирхийлэл болон
хувирсан юм. Энэ үеэр 800 гаруй хүн алагдаж, 2000 гаруй хүн шархадсан
байна. Мөргөлдөөний улмаас Наср дүүргийн гүүр нурсан юм.

Тайланд
Өнгөрсөн
11-р сард Тайландын ерөнхий сайд Инглак Шинаватраг эсэргүүцсэн тэмцэл
мөн хүчирхийлэл болон хувирч, 9 хүн амиа алдсан. Бангкок хотын төв
гудамжуудыг хааснаар 1,2 сая иргэний амьдралд нөлөөлж, аж үйлдвэр, аялал
жуулчлалын салбарын орлогод нөлөөлсөн билээ.

Украин
Украиныг
Европын холбоонд нэгтгэхийн төлөө жагсаал мөргөлдөөн болж хувирлаа.
Цагдаа нар босогчдын хоорондох мөргөлдөөний улмаас гурван хүн амиа
алдаж, 90 гаруй хүн шархаджээ.

Мексик
1968 оны Мексикийн зуны олимпиос 10
хоногийн өмнө 300 гаруй оюутан, жагсагчийг амийг хөнөөсөн
аллага болсон юм. Энэ аймшигт аллагын 45 жилийн ойг тэмдэглэх үеэр буюу
2013 оны аравдугаар сарын 2-нд хэдэн мянган багш, оюутнууд жагсаж,
цагдаа нартай мөргөлдөн, нулимс асгаруулах хий цацсан билээ. Энэ үеэр 20
цагдаагийн ажилтан шархдаж, 20 хүн баривчлагджээ.

Өмнөд судан
Дэлхийн
хамгийн залуу улс болох Өмнөд Суданд хүчирхийлэл газар авсаны улмаас
350 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар НҮБ-аас мэдэгджээ. Мөн амиа
алдагсдын 1000 хол давсан байна.

Ливан
Бейрут хотын Шийт шашинтнууд голдуу амьдардаг дүүрэгт
суннит шашны алан хядагчид бөмбөг дэлбэлсний уршгаар 53 хүн шархаджээ. Ливаны Шийт шашинт Хезболла бүлэглэл
Сирийн Ерөнхийлөгч Башир Ассадын цэрэгт туслан байлдах болсны дараа
Ливанд байдаг шийт шашинтнуудын эсрэг зэвсэгт халдлагууд удаа дараа
гарах болсон байна. Ливаны нийслэл Бейрут хотын иргэд энэхүү халдлагад
суннит шашинт хэт даврагчдыг буруутгаж байлаа.

Испани
Испанийн
Мадрид хотод ажилгүйдэл 27 хувиар нэмэгдэж, 6 сая хүн ажилгүй болсон нь
түүхэнд байгаагүй дампуурал байжээ. Эрх баригчдын бослогыг эсэргүүцсэн
ардчилагчид жагсаал хийж, цагдаа нартай мөргөлдсөний улмаас 15 хүн
баривчлагдаж, 14 хүн шархадсан байна.

Гаити
Гаитигийн экс ерөнхийлөгч Жан-Бертрандыг дэмжсэн иргэдийг цагдаа нар цахилгаан бороохойгоор хөөн тарааж байна. Жагсагчид өнгөрсөн оны тавдугаар сарын 8-нд шүүхийн гадна цуглаж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Ирланд
Умард Ирландын нийслэл Белфаст хотноо Английн протестант болон Ирландын католик шашинтнуудын жагсаалын үеэр мөргөлдөөн гарч, 13 цагдаа гэмтэж, бэртэн эмнэлэгт хүргэгджээ. Жагсагч цагдаа нар луу модон эдлэл шидэж буй энэхүү дүр зургийг энэ фотод харуулжээ. Цагдаа нар тэдгээр хүмүүсийн эсрэг гидропульт ашигласан бол уурлаж бухимдсан хүмүүс чулуу, лонх зэрэг гартаа тааралдсан зүйлсээ шидэж байсан байна.

Бразиль
Бразиль улсын хамгийн том хотууд болох Рио Де Жанеро, Сао Раулод багш нарын тэмцлийг дэмжсэн жагсаал болох үеэр эсэргүүцэгчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсчээ. Бразилийн Рио Де Жанерод эхлээд 5000 гаруй хүн оролцсон тайван жагсаал болсоны дараагаар нүүрэндээ баг угласан бүлэг хүмүүс дэлгүүр хоршоо руу дайрч, цагдаагийн машинд гал тавин, тэсрэх бөмбөг дэлбэлсэн юм.

Энэтхэг
Энэтхэгийн үндэстний цөөнхийнхний хооронд үүссэн сөргөлдөөн,
хүчирхийллийн уршгаар 35 хүн амь
үрэгдсэн байна. Мөн Ассам мужийн тосгоны 170 мянган иргэн мөргөлдөөнөс
зугтаж, гэр орноо орхин дүрвэжээ.

Франц
Өнгөрсөн оны тавдугаар сарын 18-нд Францын ерөнхийлөгч Франсуа Олланд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн хуулийг дэмжсэнийг эсэргүүцэж, хэдэн мянган хүн жагссан юм. Франсуа Олландыг огцрохыг шаардсан жагсаалын үеэр 50 гаруй хүнийг баривчилжээ.