2025 оны дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 7-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байна.
Хур тунадас: Дөрөвдүгээр сарын 28-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29,30-нд Хангайн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 05 дугаар сарын 01-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 04-нд нутгийн төв хэсгээр, 05-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 29-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 30-нд Алтайн салбар уулсаар, 05 дугаар сарын 01-нд говийн бүс нутгаар секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 30-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 05 дугаар сарын 01-нд нутгийн өмнөд хэсгээр дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Тавдугаар дугаар сарын 4-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 05 сарын 04-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Сэрүүсч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-9 хэм хүйтэн, бусад хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.