Үндэсний өв, өвөрмөц сонирхолтой наадгайн асрыг нээж Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр "Монгол Улсын Их Хурал 2022 оны зургаадугаар сарын 18-ны өдөр "Үндэсний их баяр наадмын тухай" хуулийн шинэчилсэн найруулгад шагайн харвааг албан ёсоор оруулж, төрийн баяр наадмын нэгэн бүрэлдэхүүн болгосон. Миний бие төслийг боловсруулж, батлуулахад гар бие оролцож байсандаа ихэд бахархдаг.
Харваачдын 80 гаруй хувь нь залуус байна. Энэ бол үндэсний өв соёл маань залгамжлан хөгжиж, Монгол орон маань үндэсний үнэт зүйлээ хадгалан бат оршихын нэгэн баталгаа юм. Шагайн харваа бол багийн спортын сайхан уламжлалыг агуулсан, эв нэгдэл, ёс жудагтай байхыг биеэрээ үлгэрлэдэг гайхамшигт спорт" гэдгийг онцлоод, нээлтийн эхний харвааг гүйцэтгэлээ.