Монголын ард түмний наадгайн өв соёлын нэгэн чухал хэсэг болсон үндэсний шагайн харвааны тэмцээн өнөөдөр Төв талбай дэх асарт нээлтээ хийнэ. Шагайн харваа нь дэлхий дахинд монгол түмний өв уламжлалыг сурталчилсан, эрчүүдийн ур ухаан, анхаарал сэрэмжийг шалгасан спорт билээ.
Энэхүү тэмцээнийг зохион байгуулж буй гол зорилго нь зөвхөн харвах, өрсөлдөхөд бус, харин шагайн харваанд шингэсэн жудаг ёс, хүлээцтэй байдал, ахмад үеэ хүндэтгэх, хүүхэд залууст энэхүү спортыг сурталчилан таниулах, өвлүүлэх бөгөөд шагайн харваа сонирхогдог иргэдэд нээлттэй аж.