
Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газрын хамтарсан ажлын
хэсгийнхэн өнгөрсөн баасан гарагт АНУ-ын иргэн И гэгчийг гэрээс нь
баривчилжээ. Тэрбээр сүүлийн зургаан жил манай улсад амьдарч байгаа
бөгөөд энэ хугацаандаа монгол, охид бүсгүйчүүдийг гадаадад ажиллуулах
нэрээр биеийг нь үнэлүүлэхээр зуучилдаг байжээ. Тэрбээр өөрийн эхнэр
болох Монгол Улсын иргэн Ө-тэй хамтарч уг хэргийг үйлддэг байсан байна.
Америк эрийг Хан-Уул дүүрэг дэх гэрээс нь баривчлахад эхнэр Ө нь АНУ-ын
газар нутгийн бүрэлдэхүүнд багтах Сайпан арал руу явсан байжээ.
УМБГ-ынхан одоогийн байдлаар найман эмэгтэйг гадагш худалдагдахаас
авраад байгаа юм.
Охид, бүсгүйчүүдийг хил давуулан худалдаалдаг байсан Америк эрийг "Маанао Патрик Иөрл" гэдэг аж. Тэрбээр "Голден бридж" сургалтын англи хэлний багш хийдэг байжээ. Хамтран амьдрагч болох монгол бүсгүйгээ дүү нарынх нь хамт Сайпан арал руу аль хэдийнэ явуулчихсан аж. Гагцхүү тэднийг хүний наймааны золиос болсон уу, амар хялбар аргаар мөнгө олж байгаа юу гэдгийг хуулийнхан илрүүлэхээр ажиллаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)