
Дархан-Уул аймгийн аравдугаар цэцэрлэгийн багш нар нэг айлын хоёр хүүхдийг цэцэрлэгээс нь хөөжээ. Тодруубал, хөөгдсөн хоёр хүүхэд харьяалалынхаа дагуу аравдугаар цэцэрлэгт хүмүүжиж байсан аж. Гэтэл оны өмнөхөн “хүүхдийн хувцас дахин дахин алга болоод байна” гэх ээжийнх нь асуултаас болж цэцэрлэгээс нь хоёр хүүхдийг нь гэнэт л хөөсөн гэдгийг ар гэрийнхэн нь хэлжээ. Юутай ч хүүхдийнхээ алга болсон хувцасны тухай асуусан биш хоёр хүүхдээ цэцэрлэггүй болгочихлоо гэж халагласан ээж аймгийнхаа Ёсзүйн хороо, Засаг даргадаа өргөдөл гаргасан гэнэ. Ийн Дархан-Уул аймагт эцэг, эхчүүдийн шаардлага хүлээж авахгүй хүүхдүүдийнх нь эрхийг зөрчдөг олон цэцэрлэг байдаг гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
Д.Дуулим