Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 546 тоот тогтоол, Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 58, 59.1-р заалт, “Хорол-Эрдэнэ” ХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 57/2013 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу хийсэн шалгалтын тайланг тус тус үндэслэн МХБ-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 23 тоот тушаалаар “Хорол-Эрдэнэ” ХК-ийн гаргасан нийт 86,850 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.