
10.00 цагт Хангарьд ордны 14 давхарт Нийслэлийн Засаг дарга орлогч нар болон харъяа газрын агентлагын дарга нартай 2014 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгуулна.
11.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Дүнжингарав” хаврын бүсийн уралдаан, бусад уралдааныг зохион байгуулах хугацааг хэлэлцэн шийдвэр гаргасантай холбогдуулан Өнөөдөр Хурдан морины хаврын уралдаан болон уралдаанч хүүхдийн хамгааллын асуудлаар Хүүхдийн төлөө үндэсний газраас Хэвлэл мэдээллийн бага хурал зарлаж байна. ХМБХ Хүүхдийн төлөө үндэсний газрын байрны 107 тоот өрөөнд болно.
11.00 цагт Уул уурхайн яаманд Ил тод уурхай хэвлэлийн бага хурал болно.
12.00 цагт Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Эрүүл мэндийн яамны Сургалт мэдээллийн төвийн “Б танхим”-д хоол, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах талаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, Монголын сайтуудын холбоо "Хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурна. Уг санамж бичигт иргэдийг үнэн зөв мэдээллээр шуурхай хангах, цахим сэтгүүл зүйн хөгжилд түлхэц өгөх, нийгмийн ардчиллын үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулах, сэтгүүлчдийн ёсзүйн хэм хэмжээгээ дагаж мөрдөх соёлыг бий болгох зэрэг тулгамдсан зорилтуудыг тусгаж байгаа болно. Пума зочид буудлын ёслолын танхимд.
14.00 цагт Нийслэл анх удаа “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Эхний ээлжинд шинэ оны өмнө хөтөлбөрийн шалгуур хангасан 128 ахмад настан, төрийн албан хаагч түрээсийн байрандаа орсон бол өнөөдөр 20 ахмад настанд түрээсийн байранд орох эрхийн бичгийг нийслэлийн Засаг дарга гардуулна. Мөн нийслэлийн шилдэг фермер, тариаланчдад шагнал гаруулна. Тус үйл ажиллагаа НЗДТГ-ын Б танхимд болно.
Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр
11.10 цагт Ц.Мөнхбаяр нарын асуудлаар МАХН-ын дэргэдэх “Ардчилал шударга ёс” Монголын залуучуудын холбоо хэвлэлийн бага хурал зарлалаа.
МН мэдээллийн төвд
11.00 цагт "Хархорин бодлогын клуб" ТТБ-аас архи согтууруулах ундааг Чингис хааны нэрээр нэрлэх нь хэр зохистой талаар асуудал дэвшүүлж мэдээлэл хийнэ.
11.30 цагт Сэлэнгэ аймгийн Шаамар суманд ус бохирдоогүй тухай хууль хяналтын байгууллагуудын дүгнэлт гарсантай холбогдуулан "Түүхт Шаамар" ТББ -аас хэвлэлийн бага хурал зарлалаа.