
Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөллүүд Галт зэвсгийн тухай, Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төсөлд санал оруулахаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон холбогдох албаны хүмүүст хүсэлт илгээв. Тэд "Сүүлийн жилүүдэд Монгол орны ховор, нэн ховор амьтдын тоо нэмэгдэж буй нь шинэчлэгдсэн Улаан ном өмнөхөөсөө хоёр дахин зузаан байгаагаас харагдаж байна. Энэ нь хууль бус ан агнууртай холбоотой. Тухайлбал, Монгол улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 46.982 галт зэвсэг байдгийн 90 хувь нь ан агнах зориулалттай байдаг. Иймээс галт зэвсгийг хамтран эзэмшигч нэрээр бусдад шилжүүлж, түр эзэмших болон иргэн сум импортлох, улсын хилээр оруулахыг хориглох, ан агнах зориулалттай галт зэвсэг, сумны нэр төрлийн жагсаалтыг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хууль зүйн яамтай хамтран батлах зэрэг заалтыг Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зайлшгүй оруулах шаардлагатай" гэжээ.
Д.Дуулим