-
2016 оны 5 сарын 17
Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшуулалын долоо дахь удаагийн сугалааны тохирол болж 400 саяын нэг азтанг тодруулсан билээ. Гэвч азтан сугалааны баримтаа бүртгүүлээгүй нэг сар гаруй болсон билээ. Удалгүй А.Цэенпил, Алтанзул гэх хоёр эмэгтэй өөрсдийгөө 400 саяын азтан хэмээн мэдээлж эхэлсэн. Гэсэн ч дээрх хоёр эмэгтэйн хэн нь жинхэнэ азтан болох нь тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байсан. Харин Гааль, Татварын Ерөнхий газраас “400 саяын жинхэнэ азтан тодроогүй байгаа” гэх тайлбарыг хийсээр байгаа билээ.
Өөрийгөө азтан гэж буй А.Цэенпилийн хувьд Нийтийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт хандаад байсан юм. Тэгвэл өнөөдөр А.Цэенпилийг Эрүүгийн цагдаагийн газраас хуурамч бичиг баримт үйлдсэн сэжигтнээр татан байцааж эхэлсэн байна. Түүний өнөөдөр өглөө Гааль, Татварын Ерөнхий газраас өргөдлийнхөө асуудлаар ирж уулзах шаардлагатай хэмээн дууджээ. Энэ талаар А.Цэенпилийн эгч А.Баяржаргал ярихдаа “Гааль, Татварын Ерөнхий газарт ирэхэд нэг давхарт хүлээж бай. Тэнд уулзалт хийнэ гэж хэлсэн. Тэнд сууж байхад Эрүүгийн цагдаагийн ахлах дэслэгч залуу орж ирээд “Сугалааны хонжворын мөнгөө авч чадаагүй юм байна” энэ талаар чинь ярих гээд оффис руу гаа аваад явсан. Эрүүгийн цагдаагийн газарт ирээд дүүгээ цагдаагийн өрөө рүү оруулчихаад би нилээн хүлээсэн. Ингээд үүдээр нь шагайгаар харсан чинь манай дүү уйлаад байх шиг байсан. Өмгөөлөгч рүү нь залгаад дуудсан” гэв.
Харин А.Цэенпилийн өмгөөлөгч Г.Атармаа “А.Цэенпилийн хувьд бол Оргил худалдааны төвөөр үйлчлүүлээд 19000 төгрөгөөр худалдан авалт хийгээд азтан болсон. Баримтаа зохих журмынх нь дагуу аваачиж өгсөн. Өнөөдрийн хувьд баримт бичиг хуурамч байна гэсэн шалтгаанаар тайлбар авч байгаа юм байна. А.Цэенпилийн хувьд би хуурамчаар үйлдээгүй гэж байгаа. Гааль, татварын газар сугалаат хонжвор зарлачихаад иргэнээ эрүүгийн гэмт хэрэгтэн болгохоор улайрч байна уу гэж харж байна” гэлээ.
Гааль, татварын Ерөнхий газраас А.Цэенпилийг хуурамчаар бичиг, баримт үйлдсэн байж болзошгүй. Шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг ЦЕГ-т гаргажээ.
-
2016 оны 5 сарын 17
Сонгуулийн хуулиар УИХ-д нэр дэвшигчдийг тодруулах хугацааг хойшлуулсан бол орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид тодрох хугацааг хуучин хэвээр нь үлдээсэн.
-
2016 оны 5 сарын 17
Моссак Фонсека хуулийн фирмээс алдагдсан 11.5 сая нууц материал олон нийтэд дэлгэгдэж, дэлхий нийтийн анхаарлыг энэ зүг рүү хандуулсан.
-
2016 оны 5 сарын 17
АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр үйлчлэх тээврийн хэрэгслийн жолооч нарын бүрдүүлэх материалыг Автотээврийн үндэсний төвд авч эхэлжээ. Материалыг маргааш 12.00 цагаас өмнө хүлээж авах юм байна.
Ингэхдээ жолооч нар дараах шаардлагыг хангасан байх ёстойг анхаарна уу.
Тээврийн боловсролтой, 28 наснаас дээш, туршлага 10–аас дээш жил, Д ангиллаар 5-аас дээш жил ажилласан тус ангиллаар мэргэшсэн жолооч байх
2015 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хойш зам тээврийн осол зөрчил гаргаж байгаагүй зөрчлийн оноо бүрэн байх
Гадаад хэлний зохих түвшиний мэдлэгтэй байх
Эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдсан байх
Байгууллагын тодорхойлолт
Бүрдүүлэх материалын тухайд:
Ажилд орохыг хүссэн анкет 1 дүгээр маягт 1 %
Иргэний үнэмлэх хуулбар
Жолоочийн үнэмлэхийн хуулбар
Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хуулбар
Авто үйлчилгээ мэргэшсэн жолоочийн сургалт хариуцсан хэлтэст “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн шалгалт өгөх /Шалгалтын хураамж 9900 төгрөг төлөх/
Дашрамд дурдахад, Дээрх шаардлагыг хангасан жолооч нар Сүхбаатар дүүрэг Хоёрдугаар хороо, Засгийн газрын 13 дугаар байрны залгаа, Автотээврийн үндэсний төв, хоёр давхар 202 тоотод материалаа өгөх юм байна.
-
2016 оны 5 сарын 17
”Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн дөрвөн гишүүнийг цагдаагийн байгууллагаас хорьсон гэх мэдээлэл байна. Одоогоор ямар шалтгаанаар хорьсон эсэх нь тодорхойгүй байна.
-
2016 оны 5 сарын 17
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Гал түймэр унтраах, аврах III зэрэглэлийн 44 дүгээр ангийг байгуулахаар болсон.
-
2016 оны 5 сарын 17
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улаанбаатарт зохион байгуулагдсан Монгол-Оросын сэтгүүлчдийн анхдугаар форумд уригдан оролцсон ОХУ-ын телевиз, радиогийн улсын компанийн орон нутгийн салбарын 17 сэтгүүлчтэй уулзаж, Монгол орон, Монгол, Оросын харилцааны уламжлал, хүндрэл бэрхшээл, нөөц боломж, хүмүүс хоорондын ойлголцол, нөхөрлөлийн үнэ цэнэ зэрэг сэдвүүдээр ярилцаж, тэдний сонирхсон асуултад хариулав.
-
2016 оны 5 сарын 17
Өнөөдөр 09.00 цагт эхлүүлэхээр товлоод байсан УИХ-ын чуулганы хуралдаан гишүүдийн ирц бүрдэхгүйгээс үдээс хойш 14.00 цаг хүртэл хойшилсон билээ. Тэгвэл үдээс хойшхи хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.
-
2016 оны 5 сарын 17
“МӨРӨӨДЛИЙН ХОТ” хүүхдийн гар зургийн уралдааныг 3 дахь жилдээ зарлалаа
-
2016 оны 5 сарын 17
Хаврын тариалалтын бэлтгэл ажлын дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын хуралдаанд танилцуулж, тариалалтын бэлтгэл хангагдсаныг мэдээлэв.
-
2016 оны 5 сарын 17
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
-
2016 оны 5 сарын 17
Хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарын дөрвөн хүнд холбогдох шүүх хурал өнөө өглөө 09 цагаас Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийг шүүх танхимд эхэлсэн ч нэг өмгөөлөгч нь хуралтай гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулжээ.
-
2016 оны 5 сарын 17
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран тусгай замын автобусны үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлэхээр “BRT төсөл”-ийг эхлүүлсэн. Төслийн хүрээнд нийслэлийн иргэдийн зорчилтын тоог бодитоор гаргаж, 2017 онд үйлчилгээнд нэвтрүүлэх тусгай замын автобусны маршрутыг оновчтой төлөвлөх зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр анх удаа Улаанбаатар хотын иргэдийн дунд зорчилтын судалгааг явуулахаар боллоо. Өнөөдөр энэ тухай мэдээлэл өгөхөөр Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр болон Азийн хөгжлийн банкны ”Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх техникийн туслалцааны баг”-аас хэвлэлийн бага хурал хийлээ. Төслийн багийхан өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаанд иргэдийн гар утсаар дамжуулан зорчилтын судлагаа явуулж байгааг хэлээд, энэ судалгаа нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, аюулгүй байдлыг сайжруулах, нийтийн тээврийн үйлчилгээний хүрэлцээг нэмэгдүүлэх, тусгай замын автобусны үйлчилгээг оновчтой төлөвлөх, хөрөнгө оруулалтыг аль төсөлд, хэрхэн зарцуулах талаар шийдвэр гаргахад бодит дэмжлэг болно гэдгийг онцоллоо.
Судалгааг иргэдэд аль болох хүндрэлгүй, хурдан, шуурхай, бодитой явуулах зорилгоор иргэдийн гар утсаар дамжуулан авахаар төлөвлөөд байгаа юм байна. Ингэхдээ оршин суудаг байрлалаас хамааруулан цахим оноолтоор судалгаанд оролцогчдыг сонгох бөгөөд ойролцгоор 8 000 гаруй иргэнийг хамруулахыг зорьж байгаагаа хэллээ. Энэ нь Улаанбаатар хотын нийт хүн амын 0,5 хувийг учраас судалгааны дүн илүү бодитой гарна гэж зохион байгуулагчид үзжээ. Иргэдийн судалгааны бүх мэдээлэл өндөр нууцлалын зэрэглэлтэй байна гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. Энэхүү судалгааг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлүүлэн 5 дугаар сарын 21-ний өдрийн 09:00-21:00 цагийн хороонд явуулах бөгөөд судалгаанд оролцогчдын цаг завыг хүндэтгэн үзэж Азийн хөгжлийн банкнаас бага хэмжээний нэгж бэлэглэх юм байна. Тиймээс энэ тухай мэдээллийг олон нийтэд үнэн зөвөөр мэдээлж, хамтран ажиллахыг төслийн багийнхан хүсэж байлаа. Мөн нийслэлийн иргэдийг Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, нийтийн тээврийн хөгжлийн төлөө судалгаанд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Хэрэв таны гар утас руу хотын нийтийн тээврийн хөгжлийн талаарх судалгаанд оролцохыг хүссэн зурвас ирвэл та зааврын дагуу хариу бичин судалгаанд оролцох боломжтой юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 5 сарын 17
”Twitter” компани ирэх 14 хоногт томоохон шинэчлэл хийх гэж буйгаа мэдээллээ. Уг шинэчлэл нь 140 тэмдэгтээс илүүг илгээх боломжтой болж байгаа юм байна. Үүнд гэрэл зураг ба линкийг 140 тэмдэгтэд оруулж тооцохоо болих юм байна.
”Twitter” компаний гүйцэтгэх захирал Жек Дорси ”Шинэ дүрмийн ачаар улам олон хүн манайд нэгдэх байх гэж найдаж байна” хэмээн мэдэгджээ.
-
2016 оны 5 сарын 17
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь Конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
-
2016 оны 5 сарын 17
Улаан бурхан өвчний байдал, түүний тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг хариуцагч бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатар танилцууллаа. Өмнөх 7 хоногтой харьцуулахад уг өвчний тархалт саарах хандлагатай байгаа ба Засгийн газраас зохих хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэснээр улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг эхлүүлж 5 дугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд 624000 хүн хамрагдахаас 139538 хүн хамрагдаж, хамралт 22.4 хувьтай байна.
Энэ ажилд тусгайлан бэлтгэгдсэн 1200 эмч, 350 сувилагч оролцож байгаагийн зэрэгцээ АШУҮС-ийн 550 оюутан, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс эмч нарыг татан ажиллуулж байгаа юм байна. Нэмэлт дархлаажуулалтын эрчийг бууруулахгүй ажиллахыг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
-
2016 оны 5 сарын 17
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.05.17/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун өргөн мэдүүллээ.
-
2016 оны 5 сарын 17
Засгийн газраас баталсан “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд бөгөөд тус хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийн дарга Л.Пүрэвсүрэнд даалгалаа.
-
2016 оны 5 сарын 17
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын 2015 оны 108 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар НӨАТ-ын буцаан олголтоо иргэд улирал тутам буцаан авах боломж бүрдэнэ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу НӨАТ-ын буцаан олголтыг дараа оны 1 дүгээр сард олгохоор зохицуулсныг Засгийн газар төсвийн боломжтой уялдуулан улирал тутам олгуулах эрх зүйн нөхцөл бүрдүүлэхээр ийнхүү холбогдох төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
2016 оны 1 дүгээр улирлын байдлаар Татварын албаны цахим төлбөрийн системд 31758 аж ахуйн нэгж, иргэн бүртгүүлсэн, үйлчилгээний газруудад 38 сая 310 мянга гаруй баримт хэвлэгдсэн, 15 сая 771 мянга гаруй баримт баталгаажсан үзүүлэлттэй байна. Нийт 5216 албан татвар төлөгч иргэн, НӨАТ суутган төлөгч аж ахуйн нэгжээс 385 тэрбум төгрөгийн худалдан авалт хийснээс НӨАТ-ын 20 хүртэлх хувийн буцаан олголтоор 5.8 тэрбум төгрөг авах тооцоотой байна.
-
2016 оны 5 сарын 17
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын ээлжит