"Босоо хөх Монгол" ТББ-ын удирдах зөвлөлийн дөрвөн гишүүнийг цагдаагийн байгууллагаас хорьсон гэх мэдээлэл байна. Одоогоор ямар шалтгаанаар хорьсон эсэх нь тодорхойгүй байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Дөрвөн иргэнийг саатуулсан нь үнэн. Тэдгээр иргэд гадаад улсын иргэнйг айлгаж сүрдүүлж, их хэмжээний мөнгө дарамталж авсан байж болзошгүй байгаа" гэлээ.
Өнгөрөгч бямба гаригт UB palace-т эх орончдын чуулган зохион байгуулж 1000 гаруй хүн цугларсан. байдаг. Энэ үеэр оффшор данстангуудын бүрэн эрхийг түдгэлзүүлье, нэр дэвшүүлэхгүй байя гэсэн санал гаргаад Засгийн газар, Улсын ерөнхий прокурорт өгсөн. Үүнтэй холбоотойгоор дээрх хүмүүсийг саатуулсан гэх мэдээлэл гараад байгаа ч холбогдох албаныхан үгүйсгэж байна.
Сэтгэгдэл (2)