Хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарын дөрвөн хүнд холбогдох шүүх хурал өнөө өглөө 09 цагаас Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийг шүүх танхимд эхэлсэн ч нэг өмгөөлөгч нь хуралтай гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулжээ.
Харин шүүх хурлыг хэд хоногийн хугацаатай хойшилсон нь тодорхойгүй байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 188.3, 192.2, 272.2-аар гэх мэт зургаан зүйл ангиар буруутган шүүх юм байна. Х.Тамирын хамсаатан гэх Б.Амарбаясгалан, Д.Жавхлан, Н.Мөнхбат зэрэг нь гадуур батлан даалтад байгаа бол Б.Сүхбаатар нь хоригдож байгаа юм байна.