Моссак Фонсека хуулийн фирмээс алдагдсан 11.5 сая нууц материал олон нийтэд дэлгэгдэж, дэлхий нийтийн анхаарлыг энэ зүг рүү хандуулсан.
Олны анхаарлыг татаад буй оффшор данстай эрхмүүдийн талаарх "Панамын материалууд"-д манай улсын 49 иргэн багтсан бөгөөд оффшор бүсэд данстай гэдэг нь илчлэгдсэн билээ.
Харин сүүлийн үед оффшор данстангууд ул мөрөө баллахын тулд нэрээ устгуулж, арилгуулаад байна гэсэн мэдээлэл гарч эхлэв. Үүнтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс оффшор бүсэд данстай нь илэрсэн 49 эрхмийг өнөөдрөөс эхлэн албан ёсоор шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл (28)