-
2016 оны 5 сарын 23
Нийслэл хотын албан татвараас тэрбум гаруй төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ
-
2016 оны 5 сарын 23
EgyptAir компаний 804 дүгээр нислэгийг үйлдэж байгаад Газар дундын тэнгист осолдсон онгоцноос олдсон зарим эд зүйлсийг Египетийн зэвсэгт хүчний зүгээс бямба гаригт танилцуулсан байна. Парисаас Кайр хүрэх замдаа осолдсон уг онгоцонд зорчигч болон багийнхан гээд нийт 66 хүн байсан бөгөөд бүгд амь үрэгдсэн хэмээн үзэж байгаа юм. Эрлийн багийнхны хийсэн онгоцны ослын үлдэгдлийн дүрс бичлэгт онгоцны эвдэрхий суудал, аврах хантааз, онгоцны багийнхны хувцасны урагдсан тасархай гэх мэт зүйлсийг танилцуулсан байна. Египетийн зэвсэгт хүчнийхний мэдэгдсэнээр осолдсон онгоцны үлдэгдлийг Газар дундын тэнгисийн зүүн хэсгээс буюу Александриа хотоос хойд зүгт 290 км-ийн зайд орших далайн уснаас олсон байна.
-
2016 оны 5 сарын 23
Улс төрийн намууд өнөөдрөөс сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна. Нэр дэвшүүлэх үйл явц энэ сарын 28-ны өдөр дуусна. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Бага хурал хуралдахаар төлөвлөж байсан ч хойшилсон. Ардчилсан нам ҮЗХ-гоо энэ долоо хоногийн сүүлчээр хуралдуулна гэсэн мэдээлэл байна. Нэр дэвшигчдийн мэдээлэл эцсийн байдлаар тодорхой болоогүй ч намууд уг асуудлаар дотооддоо ярилцаж хэнийг, хаана нэр дэвшүүлэхээ бараг тодорхой болгосон байна. Тухайлбал, АН-ын удирдлагууд оффшор бүсэд данстай хүмүүсээ УИХ-ын сонгуульд өрсөлдүүлэхгүй гэх шийдвэрийг гаргажээ.
-
2016 оны 5 сарын 23
“Улаанбаатар цахилгаан түгээх станц” ТӨХК энэ сард цахилгаан шугам тоноглолд засвар, үйлчилгээ хийнэ. Энэ үеэр дүүргүүдийн цахилгааныг тодорхой цагаар хязгаарлана. Хуваарийн дагуу өнөөдөр цахилгаан түр хязгаарлах газруудыг танилцуулж байна.
Баянзүрх
10:30-17:30: 8-р хороо 50, 60, Данзангийн 21, 22, 3, Тэнүүн хотхоны 25, 25 А байр, Дэлхийн зөн амгалан ОНХХ, Тэнгэртауэр, Тэнүүн хангай, Бридж констракшн, Гангар инвест, Эхэн залаа, Монре даатгал, Зэрэглээ цагаан, Таван ган трейд, Ган цацрал, Сайжир дэлгэр, Алтан цөгц трейд ХХК-ууд, Тэнгэр бөөний төв, БХЯ барилга захиалагчийн алба, Улаанхуаран, Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл ОНӨААТҮГ, СОС-ын хүүхдийн тосгон, ХҮХ, Петростар ШТС-5, 22, Цэргийн халуун ус, 089, 310-р ЦА-ууд, БЗД Онцгой байдлын хэлтэс 63-р анги, Ботаник хүрээлэн ШУ-ны экспидец
Сүхбаатар
10:30-17:30: 14-р хороо НӨХГ, АНУ сервис ХХК, Хандгайтын 1, 2, 33, 36, 42, Хайлаастын 8, 13, 14, 20, 25, Рашаантын 5-15, Сургуулийн 44, 45 гудамж
Хан-Уул
10.00-18.00: 3-р хороо Автобус-1, НӨХГ, Монос фарм, Монгол Солонгос техникийн коллеж, Хос өргөө хотхон болон эдгээрийн ойр орчмоор
Баянгол
10.00-18.00: 2, 16, 17, 19 -р хороо 2-р хороолол Б7, 1-7-р байр, 66-р цэцэрлэг, Дөл-60 орон сууц, Олл раунд, Назу ХХК, Сод монгол ШТС, Дэгд фарм, Орхоны 1-р гудамж, Их Монгол, Их шавь, Сан дээд сургуулиуд, Эхлэл, Галакси дунд сургуулиуд, Гэгээнтнүүдийн сүм, 4-р хороолол 53, 54, 58, 59, 60, 61-р байр, 7-р сургууль, Номикс, Далт, Санко ХХК-ууд, Таван богд смарт электроникс болон эдгээрийн ойр орчмоор
10.00-11.30: 17-р хороо Иргэн Алтансүх, Цэдэнбал, Даваа, Оюунбаатарын АОС, Энх-Ану эрдэнэ, Абука, Ё ЭС БИ, Долоонболдог, Хатансүйх, МК интернэйншл, Оюу эх булаг, Т БА Д трейд, Хүүгийн ач, Арт металлика ХХК-ууд, Гурван эрдэнэ багшийн ДС, Лидер дунд сургууль, Барилгын коллеж болон эдгээрийн ойр орчмоор
Налайх
10.00-18.00: 5-р хороо Городокын ус сувгийн ажилчдын байр, Сургууль, Цэцэрлэг
Багахангай
10.00-18.00: Цэргийн ангийн задгай, Хөөсөнцрийн үйлдвэр
-
2016 оны 5 сарын 23
Хонь - (3/21-4/19)
Гэр орны тухтай байдал, хайртай хүмүүсийн аюулгүй байдал таны хувьд нэн чухал. Хэрвээ чадвал амралтаа авч хаврын цэвэрлэгээ хийн, тавилга сэлтээ өөрчил. Гэрээ өөрчилж засахад мөнгө дутвал үлдсэнийг амралтын өдрүүдээрээ гэр бүлээрээ хийж дуусга. Бусдын олон зөвлөгөө сонсч, будилах вий. Юу хийхээ мэдэхгүй бол зөн совиндоо итгэ. Хэдэн найзуудаа урьж, үдэшлэг зохиоход яагаад болохгүй гэж.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 23
Үхэр - (4/20-5/20)
Бие тавгүйтэх, архаг хууч сэдрэх магадлал их байна. Ялангуяа ахимаг насныханд энэ илүү хамаатай. Хувийн амьдралын бэрхшээлүүд эрс шийдвэр гаргах, шийдвэртэй алхам хийхэд хүргэнэ. Биеэ сайтар барь. Болзошгүй зөрчил маргаан танд ашиггүй. Чанартай хоол хүнс хэрэглэ. Орой унтахын өмнө салхинд алх. Мөнгөө онцын шаардлагагүй зүйлд зарцуулснаас болоод сэтгэл санаа тогтворгүй тайван бус байдалд хүрч болзогүйг анхаараарай.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 23
Ихэр - (5/21-6/21)
Аливаад тайван байж, эрүүл мэнддээ анхаарал тавь. Өнөөдөр нууцлагдмал үйл явдлаар дүүрэн байх бололтой. Удаан хугацааны турш хийж байсан ажил үр дүнгээ өгснөөр тэдний талаарх таны төсөөлөл өөрчлөгдөж үнэлж ,эхлэх болно. Бизнесийн яриа хэлэлцээ, томоохон гэрээ байгуулах ажлаа түр хойшлуул. Бусдын эсэргүүцэл таны хийж буй ажилд сөргөөр нөлөөлнө. Хүмүүст таны гаргасан санаачлагыг ойлгох хугацаа өгөхийг хичээ.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 23
Мэлхий - (6/22-7/22)
Харамсалтай нь өнөөдөр хамгийн сайхан өдрүүдийн нэг биш бололтой. Нэгэнт тодорхой болсон төлөвлөгөөгөө бусдад ойлгуулахад амаргүй байж магад. Өнөөдрийн хувьд өөртөө хөнгөхөн даалгавар сонго. Таны бие махбодын боломж хэвийнхээс доогуур байж болзошгүй байна. Иймд эрүүл мэндээ анхаар. Од гарагийн чиг хандлага таны эрч хүчтэй байдал, хүч тэнхээг чинь үргэлжлүүлэн сулруулж, таныг ядаргаа, сульдаанд оруулж ч болох юм.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 23
Арслан - (7/23-8/22)
Бизнесийн ажилдаа бүхий л цаг заваа гаргаж чадвал нөхцөл байдал таны талд эргэнэ. Баярлаж, талархсан сэтгэлээр ямар ч асуудлын гарцыг та төвөггүйхэн олох бололтой. Таны найз нарын нэг мөнгө зээлэхийг хүсвэл үгүй гэж шулуухан хэлж чаддаг байх хэрэгтэй. Танд их хэмжээний мөнгө байхгүй болоод л татгалзсан хариу өглөө гэдгийг найз тань ойлгоно. Өнөөдрийн хувьд эрч хүч сул байгаа тул биеэ бодож тайван амрахыг зөвлөе.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 23
Охин - (8/23-9/22)
Хэдийгээр азтай явдал үргэлжилсээр байгаа хэдий ч бага зэрэг эргэлзээтэй байдал бий болно. Ямар нэг асуудал амархан шийдэгдэхгүй байвал сэтгэлээр унах хэрэггүй. Өөрийнхөө эрч хүчийг зөв зохицуул, Ажилдаа хэт их анхаарал хандуулснаас болж гэр бүлийн харилцаанд асуудал гарна. Орон гэр чинь замбараагүй элдэв эд зүйлээр дүүрсэн байвал гэр орноо цэвэрлэж, хэрэггүй зүйлсийг гэрээсээ гаргаж хая.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 23
Жинлүүр - (9/23-10/22)
Та ажил үүргүүдийнхээ хооронд сонголт хийх хэрэгтэй болох бөгөөд төлөвлөсөн зүйлээ амжилттай хэрэгжүүлэх нь өнөөдрийн ажил хэрэгт өндөр үзүүлэлт гаргаж чадна. Шинэхэн бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэл. Таны төлөвлөгөөнд бага зэрэг саад учрах хэдий ч тэвчээртэй бай. Удахгүй та бүх зүйлийн ард амжиллтай гарч чадах нь.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 23
Хилэнц - (10/23-11/21)
Өнөөдөр аливаа ном зохиол, баримт материалаас хэрэгтэйгээ цуглуулахад үнэхээр урамтай. Гэхдээ жаахан будлиан гарахаас сэрэмжил. Чухал бичиг баримтад гарын үсэг зурах, заавар зөвлөгөө өгөх, зурвас мессэж илгээж байгаа Хилэнцүүд болгоомжил. Санхүүгийн бага сага асуудал гарахад бэлэн бай. Таны хүссэн зүйл эсвэл өр зээлтэй холбоотой бололтой. Хүүхэд эсвэл хайртай хүнээсээ болж жаахан уйтгарлаж магадгүй.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 23
Нум - (11/22-12/21)
Өнөөдөр оршин суугаа газраа өөрчлөх эсвэл мэргэжлээсээ өөр чиглэлийн ажилд орох боломж гарч ирэхийг үгүйсгэхгүй. Түншийн харилцаа мухардалд орох юм уу эсвэл төлөвлөгдөөгүй зардал гарч мэдэх нь. Хэрэв та ямар нэгэн тоног төхөөрөмж дээр найдан үйл ажилпагаа явуулах гэж байгаа бол төлөвлөгөөгөө эргэж нэг сайн хараарай. Зарим нэг тань дүрэм журмаас болоод тэвчээргүй болж мэдэх тул болгоомжтой байгаарай.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 23
Матар - (12/22-1/19)
Өнөөдөр бүх юмс таны төлөвлөсний дагуу байна гэж бүү найд. Ажлын гүйцэтгэл буурч таны урам зориг, сонирхол буурна. Шинэ ажил, төсөл эхлэхээс зайлсхий. Од эрхсийн хандлага илүү нааштай болох хүртэл төлөвлөлт, бэлтгэл болон хэрэгжүүлэлтээ хойшлуул. Найдаж байгаа хүмүүс тань энэ удаад үнэхээр тус болох ч та туслалцаа хүсэх хэрэггүй. Та ганцаараа ч үнэхээр сайн хийж чадах тул өөрийн хүсэл сонирхолдоо анхаар.
Дэлгэрэнгүй
Даваа, 2016 оны 05 сарын 23
Загас - (2/19-3/20)
Хайртай хүн тань чухал жагсаалтын хамгийн дээр нь байх болно. Хэдий тийм боловч ойрын ч бай, холын ч бай хамаатнууд таны амжилтыг тэмдэглэж, аливаа юмс тань буруудвал дэмжиж туслах болно. Одоо мэдэрч байгаа сэтгэлийн хөөрөл баяслаа хэвээр нь хадгал. Хэрэв цаг хугацаа, боломж бололцоо байвал хөрштэйгээ ганц хоёр кофе уухыг танд зөвлөж байна. Энэ нь та 2-ын дунд амьдрах орчиноо сайжруулах санал солилцох хамгийн тохиромжтой үе гэдгийг анхаар.
-
2016 оны 5 сарын 23
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
05 дугаар сарын 23-ны Даваа гарагт:
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан танхим”-д;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
05 дугаар сарын 23-ны Даваа гарагт:
Арбитрын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
Татварын хуулиудын /шинэчилсэн найруулга/ төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д;
Олон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д;
“Mонгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 01-р хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт өгсөн чиглэлийн хэрэгжилтийн асуудлаар /Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн талаар/ холбогдох албан тушаалтнууд, иргэдтэй хийх Өргөдлийн байнгын хорооны уулзалт-хэлэлцүүлэг 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд;
Киноны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд.
-
2016 оны 5 сарын 23
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно
-
2016 оны 5 сарын 23
2016 оны 05 дугаар сарын 23-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас нойтон цас, говийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, говийн бүс нутгаар 10-15 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр.
16 -18 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 5 градус дулаан, харьцангуй чийг 45 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
-
2016 оны 5 сарын 22
Ройтерс: Өнгөрсөн долоо хоногийн шилдэг гэрэл зургууд
-
2016 оны 5 сарын 22
”Алтанбулаг экспо-2016” худалдаа нээгдлээ
-
2016 оны 5 сарын 22
Засгийн газрын ээлжит хуралдаан ирэх даваа гаригт буюу тавдугаар сарын 23-нд товлогджээ. Тус хуралдаанаар 20 шахам асуудал хэлэлцэхээр төлөвлөсний ихэнх нь УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийн төсөл байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Ц.Нямдорж нарын санаачилсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Л.Болдын боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газар санал өгөх юм байна.
Мөн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх аж. Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо монгол иргэнээ ажилтай, орлоготой байлгах хөтөлбөр хэрэгжүүлэхээ амлаж байсан юм.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг бүрэн эхээр нь дараах хүснэгтээс тодруулж харна уу.
Хэлэлцэх асуудал
Засгийн газрын гишүүн
Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм шинэчлэн батлах тухай*
С.БАЯРЦОГТ
Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам батлах тухай
С.БАЯРЦОГТ
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай
Л.ПҮРЭВСҮРЭН
Гадаад хэргийн сайдын айлчлалын тухай
Л.ПҮРЭВСҮРЭН
Айлчлалын тухай
Л.ПҮРЭВСҮРЭН
Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн санаачлан боловсруулсан Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
Д.ДОРЛИГЖАВ
Улсын Их Хурлын гишүүн Л.Болдын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
Д.ДОРЛИГЖАВ
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг нарын санаачлан боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
Д.ДОРЛИГЖАВ
Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, З.Баянсэлэнгэ нарын санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
Д.ДОРЛИГЖАВ
Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
Д.ДОРЛИГЖАВ
Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай1
Д.ЭРДЭНЭБАТ
Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны төсөв батлах тухай
З.БАЯНСЭЛЭНГЭ
Журам шинэчлэн батлах тухай (Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох)
Г.БАЯРСАЙХАН
Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай
Г.БАЯРСАЙХАН
Тогтоолд нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2007 оны 354 дүгээр, 2014 оны 332 дугаар тогтоол)
С.ЭРДЭНЭ
Бэлчээрийг хамгаалах тухай хуулийн үзэл баримтлалын төсөл
Р.БУРМАА
Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээнд нэгдэн орох тухай
Р.БУРМАА
Бусад асуудал*
Ч.САЙХАНБИЛЭГ
Танилцуулах асуудал
Үндэсний архивын сан хөмрөгийг барилгын шинэ цогцолборт нүүлгэн шилжүүлсэн ажлын тайлангийн талаар
Д.ДОРЛИГЖАВ
“Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар
Г.БАЯРСАЙХАН
Г.ХОРОЛ
-
2016 оны 5 сарын 22
Ж.Верди ”Трубадур” дуурь
-
2016 оны 5 сарын 22
ШӨХТГ-аас банк, эмнэлгийн байгууллагад шаардлага хүргүүлжээ
-
2016 оны 5 сарын 22
Зарим эмэгтэйчүүдийн сарын тэмдэг өвдөлттэй ирдэг. Өвдөлт сарын тэмдгийн өмнөхөн юмуу эсвэл яг эхлэх үед илрээд 1-3 хоног үргэлжилдэг. Энэ өвдөлт нь таны идэвхитэй байдлыг алдагдуулах хүчтэй, эсвэл танд анзаарагдахгүй сул ч байж болно. Ямар ч байсан сарын тэмдэг ирсэн үед та дараах зүйлсээс аль болох татгалзаарай. Тэгвэл та хүндхэн өдрүүдээ ямар нэг өвдөлт, зовиур, санаа зовох зүйлгүйгээр өнгөрүүлж болох юм.
Өвчин намдаах эм – Хэрэв сарын тэмдэг хэт их өвдөлттэй биш бол аль болох өвчин намдаах эмнээс татгалзаарай. Өвдөлт ирэх бүрт өвчин намдаах эм хэрэглэсээр байвал сүүлдээ эмний хамааралтай болох болно.
Доороосоо хэзээ ч бүү даар - Доороосоо их даарвал бол цистит хэмээх өвчин тусдаг гэдгийг бид бүгд мэднэ. Тэрнээс гадна их даарвал сарын тэмдэг ирэхэд давсаг, хэвлий хавиар их өвддөг.
8 цаг - Өдрийн ариун цэврийн хэрэглэл нь хамгийн ихдээ 8 цаг хэрэглэх ёстой байдаг. Түүнээс удаж огт болохгүй. Тэгвэл бяцхан найзад чинь нян бактери үржин өвчлүүлэх болно гэдгийг анхаар. Хэрэв тампон хэрэглэдэг бол дээд тал нь 3 цаг болоод солих хэрэгтэй.
Хүйтэн хоол хүнс - Хүйтэн хүнс нь хоол боловсруулах тогтолцоонд төдийгүй цусны эргэлтэд саад болдог тул сарын тэмдгийн хэмжээ багасах юмуу өвдөлттэй ирэх шалтгаан болдог юм байна. Мөн сэрүүцүүлэх чанартай гаатай ундаа, гаатай чихэр, мөхөөлдөс болон чихэрлэг хүнс зэргийг идэх хэрэггүй юм.
Давс - Сарын тэмдгийн үед эстрогений түвшин өөрчлөгдөх тул усан хаван үүсдэг. Үүний улмаас хөх хатуурч чангарах, гэдэс томбойх, толгой өвдөх зэрэг шинж илэрнэ. Давс энэхүү хаванг ихэсгэндэг учир нэг өдрийн давсны хэрэглээгээ багасгахыг зөвлөе. Нөөшилсөн бүтээгдэхүүн, түргэн хоол зэрэг нь давс ихээр агуулдаг.
Ядрах, стресстэх - Сарын тэмдэгийн үеэр сэтгэл санаа тавгүйрэх, дотор эвгүйрэх зэрэг зовиурууд илрэх боловч тод биш илэрдэг. Гэвч ядарч сульдах, стресс, хэт ачаалалтай ажиллах үед сарын тэмдэг алдагдах, зовиуртай ирэх шинжүүд илэрдэг.
Кофе - Кофенд агуулагддаг зарим төрлийн тос нь гэдсийг цочроодог. Мөн кофе, кола, шоколаданд агуулагддаг каффейн нь таны өвчинд нэрмээс л болно.
Шингэн дутагдах – Аль болох их ус уух хэрэгтэй. Хэрэь шингэнээр дутагдвал өвдөлт улам ихэсдэг байна.
Халуун ногоотой хоол, хүнс - Харин сарын тэмдгийн үед хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагаа мууддаг тул хүн амархан боловсорч, шимэгддэг хоол хүнс хэрэглэсэн нь дээр юм. Халуун ногоо, шарсан хуурсан юм ихтэй хоол нь шингэц муутай бөгөөд цус их хэмжээгээр алдах шалтгаан болно.
-
2016 оны 5 сарын 22
”Алтай” хамтлагийн тоглолт дуурийн театрт энэ сарын 22-нд УДЭТ-д болно
-
2016 оны 5 сарын 22
Өмнөговийн Сонгуулийн хороо хууль зөрчсөн гэв
-
2016 оны 5 сарын 22
Ирэх даваа гарагт буюу тавдугаар сарын 23-ны Даваа гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
Баянзүрх дүүрэг: 10:30-17:30
8-р хороо 50, 60, Данзангийн 21, 22, 3, Тэнүүн хотхоны 25, 25 А байр, Дэлхийн зөн амгалан ОНХХ, Тэнгэртауэр, Тэнүүн хангай, Бридж констракшн, Гангар инвест, Эхэн залаа, Монре даатгал, Зэрэглээ цагаан, Таван ган трейд, Ган цацрал, Сайжир дэлгэр, Алтан цөгц трейд ХХК-ууд, Тэнгэр бөөний төв, БХЯ барилга захиалагчийн алба, Улаанхуаран, Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл ОНӨААТҮГ, СОС-ын хүүхдийн тосгон, ХҮХ, Петростар ШТС-5, 22, Цэргийн халуун ус, 089, 310-р ЦА-ууд, БЗД Онцгой байдлын хэлтэс 63-р анги, Ботаник хүрээлэн ШУ-ны экспидец
Сүхбаатар дүүрэг: 10:30-17:30
14-р хороо НӨХГ, АНУ сервис ХХК, Хандгайтын 1, 2, 33, 36, 42, Хайлаастын 8, 13, 14, 20, 25, Рашаантын 5-15, Сургуулийн 44, 45 гудамж
Хан-Уул дүүрэг: 10.00-18.00
3-р хороо Автобус-1, НӨХГ, Монос фарм, Монгол Солонгос техникийн коллеж, Хос өргөө хотхон болон эдгээрийн ойр орчмоор
Баянгол дүүрэг: 10.00-18.00
2, 16, 17, 19 -р хороо 2-р хороолол Б7, 1-7-р байр, 66-р цэцэрлэг, Дөл-60 орон сууц, Олл раунд, Назу ХХК, Сод монгол ШТС, Дэгд фарм, Орхоны 1-р гудамж, Их Монгол, Их шавь, Сан дээд сургуулиуд, Эхлэл, Галакси дунд сургуулиуд, Гэгээнтнүүдийн сүм, 4-р хороолол 53, 54, 58, 59, 60, 61-р байр, 7-р сургууль, Номикс, Далт, Санко ХХК-ууд, Таван богд смарт электроникс болон эдгээрийн ойр орчмоор
10.00-11.30
17-р хороо Иргэн Алтансүх, Цэдэнбал, Даваа, Оюунбаатарын АОС, Энх-Ану эрдэнэ, Абука, Ё ЭС БИ, Долоонболдог, Хатансүйх, МК интернэйншл, Оюу эх булаг, Т БА Д трейд, Хүүгийн ач, Арт металлика ХХК-ууд, Гурван эрдэнэ багшийн ДС, Лидер дунд сургууль, Барилгын коллеж болон эдгээрийн ойр орчмоор
Налайх дүүрэг: 10.00-18.00
5-р хороо Городокын ус сувгийн ажилчдын байр, Сургууль, Цэцэрлэг
Багахангай дүүрэг: 10.00-18.00
Цэргийн ангийн задгай, Хөөсөнцрийн үйлдвэр
-
2016 оны 5 сарын 22
81 хүн аянганд цохиулжээ
-
2016 оны 5 сарын 22
Тээврийн хэрэгслийн албан татвараа төлөх хуулийн хугацаа энэ сард дуусна
-
2016 оны 5 сарын 22
Хүйтэн усаар нүүрээ угаах нь нүүрний судасны ханыг нарийсгаж шим тэжээл авах боломжгүй болгодог. Байнга хүйтэн усаар нүүрээ угаавал нүүр хуурай, царай алдсан болж, үрчлээ сууж эхэлдэг.
Харин халуун ус нь нүүрийг маш сайн цэвэрлэж нүх сүвийг нь онгойлгож, амьсгалах чадварыг нь нэмэгдүүлдэг. Гэхдээ байнга маш халуун усаар угаагаад байвал судаснууд нь өргөсөн тэлж, нүүрний арьсны чанга толигор байх нөхцлийг бууруулдаг. Мөн нүүрний хялгасан судлууд өргөсөх тусам арьсны цаанаас тодорч, арьс сулбагар болон унжийж хөгшрөлтийн процесс хурдан явагдана.
Халуун болон хүйтэн усаар ээлжилж сольж угаавал нүүрний судаснуудад нэгэн төрлийн “чийрэгжих гимнастик” болж өгдөг. Нүүрний арьсан доогуур байгаа цусны судаснуудын эргэлт сайжирч улмаар арьс шим тэжээл авахдаа сайн болно. Нүүрээ угаасны дараа заавал арчиж хатааж байх хэрэгтэй. Хэрэв нүүрээ арчихгүй, ус үлдээж арчиж байвал арьсан дээр үлдсэн ус нь хөрж, арьсыг хуурайшуулж, судаснуудыг нарийсгаж, булчирхайн шүүрлийг багасгадаг.
Тослог арьс хамгийн их арчилгаа анхаарал шаарддаг. Нэг талаас тосыг нь сайтар цэвэрлэхийн тулд савандаж угаах, нөгөө талаас арьсны хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалах хэрэгтэй байдаг. Иймээс нүүрээ угаахаас 10 минутын өмнө нүүрэн дээрээ тараг, гашилсан сүү, эсвэл ацидофилин, хүүхдийн каша зэргээр маск тавиад дараа нь халуун, хүйтэн усаар ээлжлэх маягаар савандаж, хөөсөөр угаах шаардлагатай. Саван нь аль болох глицеринтэй, камфортой эсвэл хүхэртэй байвал сайн.