-
2016 оны 8 сарын 21
Улаанбаатарт алдарт зураач Эдвард Мюнхийн үзэсгэлэн гарна
-
2016 оны 8 сарын 21
Буян буцаж ирдгийн гайхалтай жишээ
-
2016 оны 8 сарын 21
РИО 2016 - 14 ДЭХ ӨДӨР
-
2016 оны 8 сарын 21
Ж.Эрдэнэбат: Эдийн засаг хүндрэлтэй байгаа ч, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг бууруулахгүй
-
2016 оны 8 сарын 21
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай” А/605 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгов. Үүнд:
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин 08 дугаар сарын 20, 27-ны Бямба гарагуудад, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин 08 дугаар сарын 21, 28-ны Ням гарагуудад өглөөний 0800 цагаас 2000 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцуулахаар хяналт зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн нэгжид
Авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээний болон зөөврийн ус хангамжийн автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд дээрх хязгаарлалт хамаарахгүй байхаар замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөн зохицуулалтын ажлыг зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн нэгжид, Замын хөдөлгөөний удирдлагын төвд
2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны хооронд Ерөнхий боловсролын сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Сургууль орчмын эргүүл”-д ажиллах эцэг эхчүүд, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилох, явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулах, мэргэжлийн удирдлагаар хангаж, хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа хүүхдүүдэд тавих хяналтыг сайжруулах ажлыг зохион байгуулахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн нэгжид, нийслэлийн Боловсролын газарт
Сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааны хуваарийг замын хөдөлгөөний ачааллыг харгалзан баталж зохион явуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст, нийслэлийн Боловсролын газарт
Сургуулийн хүүхдийн автобусанд үзлэг шалгалтыг хийж, аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн нэгжид, нийслэлийн Боловсролын газарт, нийслэлийн Тээврийн газарт
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хийж байгаа зам засварын ажлыг чанартай түргэн шуурхай гүйцэтгэж, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн зорчих нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд, нийслэлийн Авто замын газарт, орон сууц, гэр хорооллын доторх замын эвдрэлийг засварлан иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт
Төвлөрсөн зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг дүүрэг бүр нутаг дэвсгэртээ 5-аас дээш газарт төлөвлөн зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд, дүүргүүдийн Засаг дарга нарт
Энэхүү захирамжийг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэх, сурталчлахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст, захирамжийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүд тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 8 сарын 21
Архангайн бөхчүүд цолны найр хийн
-
2016 оны 8 сарын 21
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
-
2016 оны 8 сарын 21
Улаанбаатар хотод 25-27 хэмийн дулаан байна
-
2016 оны 8 сарын 20
Нийслэлийн Статистикийн газар 32 нэр төрлийн ба-рааны үнэ ханшид ажиглалт хийжээ. Ингэхэд хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ энэ сард буурсан үзүүлэлттэй байна. Үхрийн мах зургаа, хониных дө-рөвдүгээр сараас хойш хямдарсан аж. Тэгвэл өмнөх до-лоо хоногтой харьцуулахад үхрийн ястай мах 11.6, цул нь 5.1 хувиар, хонины ястай махны үнэ 9.1 хувиар тус тус буурчээ.
Max ‘”Хархорин” захад хамгийн хямд бол “Меркури” захад өндөр үнэтэй байна. Гурилын үнэ харьцангуй тогт-вортой байгааг нийслэлийн Статистикийн газрын тоо баримтаас харж болно. Тухайлбал, “Алтан тариа” ком-панийн савласан нэг кг гурил зэрэглэлээсээ хамаарч, 800-1500 төгрөгийн үнэтэй байна.
-
2016 оны 8 сарын 20
Намар цагт хэрхэн турах вэ?
-
2016 оны 8 сарын 20
Өвөрмонголын соёлын ӨДРҮҮДТЭ] танилцаарай
-
2016 оны 8 сарын 20
Туркийн Анкара хотод дэлбэрэлт болж одоогийн байдлаар 14 хүн амь үрэгдэж, 220 хүн шархдаад байна. Курдын босогчид бөмбөг дэлбэлсэн гэж үзэж байгаа аж. Туркт өнгөрсөн сард ачааны машин доторх бөмбөг дэлбэрч 270 хүн амиа алдаж байсан билээ. Энэ бүхэн өнгөрсөн сард Туркт болсон цэргийнхний төрийн эргэлт хийх гэсэн санаархлыг дэмжсэн гэх Фетуллах Гулентэй холбогдож байна. Өнгөрсөн лхагва гаригт машин дотор бөмбөг дэлбэрч нэг цагдаа, хоёр иргэн нас барж, 53 энгийн иргэн, 20 цагдаагийн албан хаагч шархадсан аж.
-
2016 оны 8 сарын 20
Оторлох мал, отрын бүс нуггийг тогтооно
-
2016 оны 8 сарын 20
http://ulaanbaatar.mn/files/p1aqdk8v1algf1afs731mnlgmb1.pdf
-
2016 оны 8 сарын 20
“Хичээлийн шинэ жил-2016” үзэсгэлэн худалдаа болно
-
2016 оны 8 сарын 20
Гонгор, Намсрай бурханы тахилга эхэллээ
-
2016 оны 8 сарын 20
Жирэмсний дараах хөхний арчилгаа
-
2016 оны 8 сарын 20
272 хүнийг усанд осолдохоос аварчээ
-
2016 оны 8 сарын 20
Шөнөдөө ихэнх нутгаар сэрүүхэн хонож, өдөртөө дулаарна
-
2016 оны 8 сарын 20
Олон улсын шатрын Их мастер А.Энхтуултай “ЗЭРЭГ ТОГЛОХ ӨДӨРЛӨГ”-ийг маргааш ”Танктай хөшөө”-ний дэргэд зохион байгуулагдана.
Тус өдөрлөг нь Шатрын спортыг хөгжүүлэх зорилготойгоос гадна Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасагт 3 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хандивлан бодит хувь нэмэр оруулж байгаагаараа онцлог юм.
Олон улсын шатрын Их мастер А.Энхтуул ”Миний хувьд Монгол Улсдаа шатрын спортыг хөгжүүлэх, шинэ залуу тамирчид хойч үеээ бэлдэхэд хувь нэмрээ оруулах ажлыг хийхдээ таатай байдаг. Энэ ажлын маань нэг хэсэг нь шатар сонирхогчидтой тоглох юм.
”Танктай хөшөө”-ний дэргэд 12.00 цагт 100 орчим хүнд зориулсан ширээ засах юм байна.