Риогийн олимпийн 14 дэх өдөр чөлөөт бөхийн барилдаанууд үргэлжлэн явагдлаа. Эрэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон Залуучуудын ДАШТ-ий аварга Э.Бэхбаяр Сенегалын Адама Диаттай эхний шатандаа оноолт таарсан байв. "Барра ди Тижука" дахь Олимпийн бэлтгэлийн төвд явагдсан тус барилдаан эн тэнцүү өрнөж 3:3-аар өндөрлөсөн ч, сүүлд авсан 2 оноогоороо Сенегалын бөх ялалт байгуулсан. Тэрээр дараагийн шатанд Кубын тамирчинд ялагдсан тул Э.Бэхбаярт дагах барилдаан хийх боломж гарсангүй.
Энэ жинд Лас Вегасын Дэлхийн аварга Гүржийн тамирчин Владимир Хинчегашвили Японы Рэй Хигүчиг 4:3-аар ялж аварга болсон юм.
74 кг-ийн жинд ОУХМ П.Өнөрбат эхний шатанд хийлж шөвгийн 16-д Туркийн Демиртас Сөнертэй учраа таарсан. ДАШТ-ий мөнгөн медальт манай тамирчин барилдаанд илүүрхсэн ялсан ч төгсгөлөө тааруу хийснээр 4:2-н харьяаатай ялагдсан юм.
Европын аварга тус бөх финалд гарвал манай тамирчинд хүрлийн төлөө дагах барилдаан хийх боломж байв. Гэвч Демиртас дараагийн шатанд Ираны Хассан Яазданид дийлдсэнээр тус боломж үгүй болсон юм.
Тус Ираны залуу бөх цааш амжилттай барилдсаар Оросын шилдгүүдийн нэг Аниуар Гедуевг сөгдүүлж олимпийн аварга болсон юм.
Өнөөдөр Риогийн наадмын 15 дахь өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86, 125 кг-ийн жингийн барилдаанууд явагдана. 86 кг-ийн О.Үйтүмэн эхний барилдаанаа Болгарын тамирчинтай 22:00 цагаас хийх бол Ж.Чулуунбат 22:40 цагаас Туркийн бөхтэй шөвгийн 16-д тулах юм.
Сэтгэгдэл (1)