Намар жингээ барьж болох 5 өдрийн дэглэмийг танилцуулж байна. Энэ дэглэм нь биеэс хорыг гадагшлуулж, организмыг цэвэрлэх үйлчилгээтэй.
Дэглэмийн меню:
1 дэх өдөр
Өглөө: овъёос – сүүтэй байж болно, ногоон цай, 1ш алим
Өдөр: жигнэсэн ногоо /хүссэн/, цагаан будаа, ногооны салат, нимбэгний шүүс, ногоон цай
Орой: жигнэсэн мах – 100гр, ногоон цай
2 дахь өдөр
Өглөө: ногоон цай, жимс хүссэн хэмжээгээр – гадилаас бусад
Өдөр: цэцэгт байцаатай шөл, улаан лооль өргөст хэмхний салат, ногоон цай
Орой: туна загасны мах, ногоон цай
3 дахь өдөр
Өглөө: ногоон цай, жимсний цэвэр шүүс, жимс
Өдөр: цэцэгт байцаатай шөл, шинэ ногооны салат
Орой: үхрийн махтай шөл, ногоон цай
4 дэх өдөр
Энэ өдөр хэрэв та зөвхөн ногоон цай эсвэл өөр төрлийн цай уугаад давж чадахаар бол зөвхөн цай ууна. Хэрэв үгүй бол өмнөх 3 өдрөөс сонгоод иднэ.
5 дахь өдөр
Өглөө: ногоон цай, жимсний цэвэр шүүс
Өдөр: ногоотой шөл, ногоон цай, нимбэгний шүүс
Орой: будаатай үхрийн махны шөл, ногоон цай.