Туркийн Анкара хотод дэлбэрэлт болж 14 хүн амь үрэгдэж, 220 хүн шархдаад байна. Курдын босогчид бөмбөг дэлбэлсэн гэж үзэж байгаа аж. Туркт өнгөрсөн сард ачааны машин доторх бөмбөг дэлбэрч 270 хүн амиа алдаж байсан билээ. Энэ бүхэн өнгөрсөн сард Туркт болсон цэргийнхний төрийн эргэлт хийх гэсэн санаархлыг дэмжсэн гэх Фетуллах Гулентэй холбогдож байна. Өнгөрсөн лхагва гаригт машин дотор бөмбөг дэлбэрч нэг цагдаа, хоёр иргэн нас барж, 53 энгийн иргэн, 20 цагдаагийн албан хаагч шархадсан аж.