-
2016 оны 9 сарын 15
Хүн амын амьжиргааны түвшинтэй харьцуулахад эмзэг бүлгийн хүүхдүүд өвчлөлд өртөх нь элбэг байгаа талаар албаныхан хэлсээр ирсэн.
Иймд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй уулзах үеэрээ 0-5 насны хүүхдүүдийн дунд судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэх, БЗХӨ-өөр 13-аас дээш насны хүүхдүүд өртөж байгаа болоод төрөлхийн тэмбүүтэй хүүхдийн тоо нэмэгдэж байгаад судалгаа хийхэд хамтарч ажиллахыг хүслээ.
НҮБ-ын Хүүхдийн сан нь эрүүл мэндийн салбарт бага насны хүүхэд, ялангуяа эмзэг бүлгийн бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, хамгааллын чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааг дэмжин ажилласаар ирсэн билээ.
-
2016 оны 9 сарын 15
Улсын хэмжээнд 501 мянган тонн үр тариа хураан авна
-
2016 оны 9 сарын 15
Фото: Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан монгол зураачдын бүтээлүүд
-
2016 оны 9 сарын 15
Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яамны саналаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын ерөнхий хорооны Монголын талын гурван гишүүнийгчөлөөлж, томилжээ. Ерөнхий хорооны гишүүн Монголын тээвэрчдийн холбооны ерөнхийлөгч Д.Наранпүрэв, Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Ч.Сүрэнхорлоо, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Ганболд нарыг чөлөөлж Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл /Шилэн Цогоо/, Зам тээврийн хөгжлийн яамны төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, ЗГХЭГ-ын ахлах референт, орчуулагч Н.Буяндэлгэр нарыг хувь нийлүүлэгчдийн хурлаас томилсон байна.
Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл, Б.Артур нарыг албан тушаалын харъяаллаар УБТЗ-ын ерөнхий хороонд томилогдсон байна. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ахлах референт Н.Буяндэлгэрийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын саналаар ерөнхий хорооны гишүүнээр томилсон байна.
-
2016 оны 9 сарын 15
Энэ сарын 16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, зүүн аймгуудын хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн аймгуудын нутгаар, 19-нд нутгийн төв хэсгээр бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар нойтон цас орно гэж Ус цаг уур, орчин шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Салхи 16-17-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн зүгийн нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.
-
2016 оны 9 сарын 15
“Рио-2016” паралимпийн наадмын жүдо бөхийн 60 кг-д Б.Ууганхүү, пауэрлифтингийн 88 кг-д Э.Содномпилжээ нар хүрэл медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан билээ.
-
2016 оны 9 сарын 15
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан ”Алдар гавъяаны замнал” үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлтээ хийнэ.
-
2016 оны 9 сарын 15
Бяцхан О.Амина минь өндөр болоорой
Өдрийн сонин
Хүний хамгийн хурдан өсдөг үе хүүхэд нас. Тиймдээ ч хүүхэд бүхэн “Яасан том болоо вэ” гэх гайхаж бахадсан үгийг хамгийн их сонсдог байх. Харин жаахан О.Амина л өсөж том болохгүй юм. Уг нь тэр дөрвөн настай. Гэвч яг л хоёр настай хүүхэд шиг өөдөсхөн биетэй. Учир нь түүнийг хоёр нас дөнгөж хүрээд шувуухай шиг жиргэж байх үед нуруу нь мурийж өсөлт нь зогсчээ. Эмнэлгийн хэллэгээр бол нейрофеброматозис гэж хэл хугалчихмаар нэр томьёотой юм. Харамсалтай нь энгийн хүн шууд ойлгохгүй энэхүү оношийг Монголд эмчилж чаддаггүй юм байна. Тиймээс О.Амина үеийнхээ хүүхдүүдийг яагаад ийм өндөр юм бол доо гэж гайхашран харсаар хоёр жил болж байгаа ажээ. Түүнтэй уулзахаар Гачуурт дахь гэрт нь очив. Балчир үрсийн зангаар эхэндээ бишүүрхээд ээжийнхээ араар нуугдан томоотой суугаад байлаа. Төд удалгүй дүүтэйгээ хөөцөлдөн тоглоход охинд цаанаа нэг тээртэй байгаа нь анзаарагдав. Дүү нь хоёр настай хэдий ч өндрөөрөө тэр хоёр чацуу юм. Бараг л дүү нь өндөр болж буй ажээ. Тиймдээ ч хааяа эгчийгээ бяцхан шоглочих гээд байна. Тэр болгонд О.Амина “Би чамаас намхан ч гэлээ эгч чинь учраас битгий үснээс зулгаагаад бай” гэж учирлах аж. О.Аминагийн тухай ээж нь “О.Амина манай том охин. Аав бид хоёрынхоо хайраас ургаж дэлбээлсэн жаахан охин минь хоёр нас хүртлээ эрүүл саруул өсөж байлаа. Гэтэл цээж нь зүүн хэсгээрээ урагшлаад байсан. Шат шатны эмнэлгүүдэд үзүүлэхэд “Рахит байна. Агаарт сайн гарга” гэж удаа дараа хэлдэг байв. Тэдний үгийг дагаад л хөдөө хээр охиноо их л салхилуулсан даа. Ажлаасаа чөлөө авч гурван сар Хэнтийд хүртэл амьдарч үзсэн. Гэвч цээж нь улам л төвийгөөд байхаас биш зүгээр болсонгүй. Гайхаад үзүүлэхээр өнөөх л оношоо хэлнэ. Гэвч сүүлдээ баруун дал нь мултраад гараад ирсэн хойно л цусны шинжилгээ өгч оношийг нь мэдсэн дээ” гэж ярилаа.
Гэхдээ энэ хооронд эмч нарт хангалттай олон удаа үзүүлсэн боловч рахит гэснээс өөрийг хэлж чадаагүй нь өвчнийг улам хүндрүүлжээ. Аав, ээж хоёр нь амин үрээ энгэртээ тэвэрч эмнэлгээс эмнэлгийн хооронд аргаа барж гүйсээр бүтэн жилийн дараа л нурууны мурийлттай гэдгийг мэдэж авсан байна. Ийм оноштой бол ямар ч хүүхэд өсөж том болох боломжгүй. Хэдийгээр оюун санаа нь тэлж хөгжих ч гэлээ охин өөдөсхөн жаахан хэвээрээ л байх юм. Манайд одоохондоо ийм төрлийн өвчинг эмчилж чадахгүй. Гэсэн ч аз болж тухайн үед Монголд ирээд байсан Солонгосын “Нанүри” эмнэлгийн нуруу, нугасны эмчтэй уулзахад “Юутай ч MRI шинжилгээ хийлгэчих. Гэхдээ охин дэндүү балчир байгаа учраас одоохондоо мэс засал хийх боломжгүй” гэсэн байна. Аав, ээж хоёр нь энэ мэдээг сонсоод юутай ч эмчлэх боломж байгаа юм чинь тав, зургаан нас хүргэж байж мэс засалд оруулъя гэсэн шийд гаргаад байв. Гэтэл өнгөрсөн зун MRI шинжилгээ хийлгээд Солонгос руу явуултал дахиад л муу мэдээ ирэх нь тэр. Охины нуруу мурийлтаасаа болоод хавдрын урьтал үедээ орчихсон байна гэнэ. Иймд өдөр алдахгүй Солонгос руу явж яаралтай мэс засалд оруулахаас өөр аргагүй болжээ. Тэндээс “Охины нуруу тавин хэмээс дээш хазайлттай байгаа. Мэдрэлийн судас нь ясандаа дарагдаж, тэр нь хавдсан. Тиймээс яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай” гэсэн хариу ирүүлжээ. Ээжтэй нь ийн хөөрөлдөх зуур О.Амина байс гээд л хананд наасан метрийн дэргэд очоод зогсчих юм. Ээжээсээ “Би яагаад өндөр болохгүй байгаа юм бэ. Дүү яагаад надаас том болоод байгаа юм” гэж асуух ажээ. Энэ үеэр аав О.Одонсансар гэртээ хүрч ирэв. Бид хэсэг ярилцлаа.
-Охиныг Монголд эмчлэх боломжгүй юм байна. Яагаад заавал Солонгост эмчлүүлэхээр болов?
-Монголд оношийг нь тогтоож чадахгүй болохоор гадны хэд хэдэн эмнэлэгт охиныхоо нурууны зургийг явуулсан юм. Бүгд л нурууны мурийлт гэж оношилсон. Дөрвөн наснаас нь хэтрүүлэлгүй мэс засал хийлгэвэл эдгэрэх боломжтой гэсэн. Мэдээж хэрэг гадаад улсын эмнэлгүүд өндөр хэмжээнд хөгжсөн хэдий ч түүнийгээ дагаад өртөг өндөр. Охиныхоо нурууны зураг, шинжилгээний хариуг олон улсын эмнэлэг рүү явуулснаас мэс заслыг хамгийн хямд хийх нь Солонгосын эмнэлэг болчихоод байгаа юм.
-Нийт хэчнээн төгрөг хэрэгтэй болж байна вэ?
-Солонгост очихоор нь юуны түрүүнд шинжилгээ авна гэсэн. Шинжилгээ нь 1500 ам.доллар болох юм билээ. Харин мэс засал нь 38 мянга орчим ам.доллар болно гэсэн. Бүгд нийлээд 90 орчим сая төгрөг болох байх гэж тооцоолоод байгаа. Гэхдээ шинжилгээний хариу харж байж зардал нэмэгдэх эсэхийг тодорхой хэлнэ гэсэн. Тэндхийн эмч нар хүүхдийнхээ ирээдүйг бодож байвал ганц өдрийн ч өмнө болтугай ир гээд байгаа. Гэхдээ энэ мэс заслыг тийм ч амархан хийхгүй гэсэн. “Korea” их сургуулийн хүүхдийн нуруу нугасны тасгийн эмч нартай хамтарч хийх юм билээ. Ер нь их хүнд мэс засал болно гэсэн. Гэхдээ эдгэх магадлал өндөр. Тиймээс бидэнд сайхан ирээдүй ойрхон байгаа гэж харагдаад л байгаа юм.
-Одоо охин ямар зовиуртай байгаа вэ?
-Солонгос эмнэлгийн эмч Монголд байхдаа охины минь нурууны хэвийг аваад явсан. Очоод нурууны муруйлт нэмэгдэхээс сэргийлсэн хантааз үнэ төлбөргүй хийж явуулсан юм. Одоохондоо тэр хантаазаа өмсөж байгаа. Уг нь эхэндээ айхтар зовиур байхгүй байсан боловч өдөр, хоногоор нэмэгдэхийн хэрээр өвддөг болсон. Заримдаа ч учиргүй айлгаж аав ээжийгээ сандаргана. Бие нь өсөхгүй ч гэлээ ухаан нь нэмэгдэж байгаа болохоор өөрийгөө нэг л биш байгаа гэдгээ мэдээд байгаа юм. Байнга л дүү яагаад надаас өндөр болох гээд байгаа юм бэ л гээд байдаг. Ээжээсээ “Би өндөр болно биз дээ. Том болоод мисс болмоор байна” гэдэг юм.
-Уг нь зардал мөнгөө олоод Солонгос руу явчихвал хэвийн болчих уу?
-Нурууны муруйлтыг тэгшлээд нурууных нь үе болгонд дарагдсан судас, шөрмөсийг суллах зориулалттай төмөр суулгах юм билээ. Тэр төмрөө нуруу нь бэхэжтэл байлгах ёстой гэсэн. Хүний яс 15 нас хүрч байж бэхэждэг юм байна. Тэр хугацаанд охины өсөлт хэвийн явагдах учраас зургаан сар тутамд нуруунд нь суулгасан төмрөө засуулах жижиг мэс ажилбар хийлгэнэ.
-Солонгост хийлгэх үү?
-Жижиг мэс ажилбар учраас Монголд хийх боломжтой юм билээ.
О.Аминагийн гэрийнхэнтэй ийн хөөрөлдөв. Амьдралаа босгож буй залуу гэр бүл учраас охиных нь эмчилгээний зардалд хэрэгтэй мөнгө байхгүй. Хоёр жилийн турш оношийг нь тогтоож шинжилгээ хийлгэхийн тулд машин тэргээ зарж цалингийн зээл авцгаажээ. Одоо харин арга мухардан олон түмнээс туслалцаа гуйхаас өөр аргагүй болсон гэнэ. Уншигч олон та бүхнийг Монголын ирээдүй болсон залуу гэр бүлд сэтгэлийн дэм болж жаахан О.Аминаг өндөр болоход туслаарай гэж уриалъя. Таны хандивласан мөнгө О.Амина охиныг ямх ямхаар өндөр болгох юм шүү. Монголчууд бид хүүхдийг өндөр болоорой гэж ерөөдөг ард түмэн билээ.
Хандивын данс:
Голомт банкны 1605030923
Хаан банкны 5007471852
Хасбанкны 5001215647
Төрийн банкны 101400146310
Хүлээн авагчийн нэр: О.Одонсансар.
Холбоо барих утас: 88127920, 89807465
-
2016 оны 9 сарын 15
Олон улсын номын баяр болно
-
2016 оны 9 сарын 15
Рио-2016 паралимпийн наадамд оролцсон Д.Баатаржав, А.Анхбаяр нар тэмцээнээ өндөрлүүллээ.
-
2016 оны 9 сарын 15
Нийслэлийн удирдлагууд төрийн түшээдтэй Улаанбаатар хотын хөгжлийн төлөө нэг баг болон ажиллана
-
2016 оны 9 сарын 15
Ерөнхий сайд орон нутгийг зорилоо
-
2016 оны 9 сарын 15
Хотын ерөнхий төлөвлөгөөг 1 сая 763 мянган хүнтэй байхаар тооцон төлөвлөжээ
-
2016 оны 9 сарын 15
...Улс орноо гэх сэтгэл гаргахын оронд буцаад албан тушаалаа наймаалцаж, хүнд суртал, хуучинсаг хахир арга барилаараа ажиллаж, сурсан зангаараа ухраах талаар л хэлэлцээд сууж байна. Аль нэг төрийн өмчийг үнэгүйдүүлж, завшиж авахын тулд тэр байгууллагаас том гэмт хэрэгтэн төрүүлж шоронд хийдэг. Тэгээд төр бол муу менежер гэж хашгирч байгаад хувьчилж авдаг...
-
2016 оны 9 сарын 15
Говь-Алтай аймгийн Тонхил суманд есдүгээр сарын 14-ний өдрийн 18:32 цагт 4.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Одон орон, гоефизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 15
Замын цагдаагийн газраас 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт хариуцлага тооцож байна.
-
2016 оны 9 сарын 15
Хонь - (3/21-4/19)
Өнөөдрийн тэргэл cap Охины ордон дээр байрлаж таны хүлээх үүрэг хариуцлагыг тодотгож байна. Хоолны дэглэмээ шинээр өөрчлөн, дасгал хийж эхлэхэд энэ жилийн хамгийн тохиромжтой өдөр. Мөн бизнестээ анхаар, үр бүтээлийг нэмэгдүүлэх үе. Шүүмжлэлт санаа бодол дээд цэгтээ хүрч, аливаад дүн шинжилгээ хийхэд тохиромжтой.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 09 сарын 15
Үхэр - (4/20-5/20)
Ирээдүйгээ цэгнэн шийдвэр гаргаж, зорилгодоо хүрэх төлөвлөгөө зохио. Үйл явц маш шуурхай байх ёстой. Сарын өмнө төлөвлөгөөгөө байршуулж боломжуудыг ав.Чиний зүрх хаашаа тэмүүлж байна түүнийгээ эрж хай. Олж мэдсэн зүйлээсээ суралц. Өөрөөрөө бахархдаг Үхрийнхэн ахмад хүнээс үг сонсох хэрэгтэй. Хийсэн зүйлээ бусадтай хуваалцах нь ашигтай.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 09 сарын 15
Ихэр - (5/21-6/21)
Хүмүүс таньтай нэг л таатай бус харьцаад байгаа юм шиг санагдах бөгөөд тэдэнтэй харьцахдаа зөн билэгтээ найд. Өнөөдөр гэрээ тохижуулахад тохиромжтой. Эцэг эхчүүд өмнөхөөс илүү анхаарал халамжтай болсон мэт санагдана. Та өөрийн сурч мэдсэн зүйлээ өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж эхэл. Хуучин асуудлууд таныг зовоож эхлэх бөгөөд аль болох ийм байдалд орохгүй байхыг хичээ. Та юу хийхээ сайн мэднэ.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 09 сарын 15
Мэлхий - (6/22-7/22)
Санаачлагыг гартаа авч асуудлыг шийдвэрлэх боломж өглөөгүүр гарна. Хэрэв ямар нэгэн асуудал байгаа бол тайван бөгөөд шударгаар ярилц. Хөршүүд өөр тийшээ нүүж магад бөгөөд хэрэв та тэд нараас тусламж, зөвлөгөө авдаг бол танд гуниг төрөх болно. Гэрээ хайртай хүмүүстээ зориулж илүү тав тухтай болгох нь таатай төлөвлөгөө болно. Шинэ тавилга авах юм уу, байраа янзлах шаардлага гарч магад.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 09 сарын 15
Арслан - (7/23-8/22)
Өөрийгөө хүндлэх сэтгэлээ олж, өөртөө итгэх итгэлээ буцааж авах өдөр иржээ. Нөлөө бүхий хүнтэй өдрийн зоог барьж, ашигтай мэдээлэл олж авна. Энэ мэдээлэл дээр зөн совин, мэдрэмжээ нэгтгэж чадвал хувьцааны зах зээлээс ашиг олох болно. Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хүчээ сорьсон ч болно. Харин бизнесийн гэрээ хэлэлцээрээ зөв хүнээ олж хийх явдал хамгийн чухал.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 09 сарын 15
Охин - (8/23-9/22)
Амьдрал болон ажил төрөлдөө ямар ч өөрчлөлт хийсэн азтай байх болно. Мэдрэмж зөн билэг, төсөөлөлдөө итгэ. Өөрийн итгэдэг зурхайчтай уулзан цаашид юу хийх талаар асууж, сайтар зөвлөлдөхийг сануулж байна. Өдөр тутам хийдэг ажил дээрээ тулгуурлан өөрийн хэтийн зорилгыг тодорхойл. Хэрэв ингэж чадвал таны бүтээлч байдал нэмэгдэх болно. Өнөөдөр таны хувьд чухалд тооцогдож байсан олон ажлууд бүтэж та сэтгэл хангалуун байна.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 09 сарын 15
Жинлүүр - (9/23-10/22)
Өөрийгөө торд. Үйл ажиллагаа арга хэмжээнд оролцож, цагийг зугаатай өнгөрөө. Хэн нэгэн таныг залхаах юм бол үүнээс хол баймаар байгаагаа хэл. Бусад хүмүүс таныг хүндэтгэх болно. Боломжоо дүгнэн энэ талаар ямар бодолтой яваагаа эргэцүүл. Өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгоо цаасан дээр буулгаснаар оюун санааг гэгээрүүлэх арга замд хүрнэ. Эртхэн амарч өглөөг эрч хүчтэй угт.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 09 сарын 15
Хилэнц - (10/23-11/21)
Хувийн бизнестэй Хилэнцүүдийн ашиг орлого дээшилнэ. Хэрвээ санхүүгийн асуудлаа хянах, задлан шинжилгээ хийх хэрэгтэй бол Шинэ cap орой Охины ордыг дайрах үед гүйцэтгэ. Таны хичээл зүтгэлийг дэмжиж тэтгэх болно. Урилганы давалгаа үргэлжилсээр байх тул ирэх хоёр долоо хоногт олон шинэ найз нөхөдтэй болох шинжтэй. Шинэ cap таныг урт хугацааны зорилго, төлөвлөгөө хэрэгжүүлэхэд урамшуулж зоригжуулна.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 09 сарын 15
Нум - (11/22-12/21)
Түншийн харилцаанд хууран мэхлэлтээс болж ан цав гарах, хамаатан садан болон хүүхдүүдтэйгээ санал зөрөлдөх, бие тавгүйтэх зэрэг таагүй хандлагатай өдөр. Энэ өдөр дарга эсвэл нөлөө бүхий хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийхээр төлөвлөх хэрэггүй. Хэрүүл маргаанаас зайлсхий. Өнөөдөр ямар ч асуудлыг шийдэхэд танаас асар их хүчин чармайлт, цаг хугацааг шаардах болно.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 09 сарын 15
Матар - (12/22-1/19)
Өөрийн зарчим, төлөвлөгөө болон хоббигоо эргэн цэгнэж, таны амьдралд эдгээр нь одоо болтол утга учиртай байгаа эсэхийг дүгнэ. Өдөр тутмын ажилдаа илүү хөгжилтэй байхыг эрхэмлэ. Та мөн сонирхолтой хүмүүстэй уулзан, ертөнцийг үзэх үзэл тань нээгдэж гэгээрнэ. Онцгой арга хэмжээг төлөвлөх, явган хүний замаар алхах, сүм хийдэд очих, нөхөрсөг хандаж бусдад үйлчлэхэд бодит цаг үе байна.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 09 сарын 15
Бумба - (1/20-2/18)
Энгийнээс илүү дотно харилцааг эрхэмлэх болно. Цаг зав их шаардсан толгой эргүүлэм ажлаас хол бай. Оронд нь одоо хийж байгаа ажлаа хурдан дуусгахад анхаар. Cap Охины орд дээр нэг сарны тоолол дуусгаж шинэ сарны тоолол эхлүүлж байна. Энэ нь хайртай хүмүүстэйгээ харилцах харилцаандаа анхаар гэсний тэмдэг. Тэднээр өөртөө юу хийлгэмээр байна тэрийгээ тэдэнд хийж өг.
Дэлгэрэнгүй
Пүрэв, 2016 оны 09 сарын 15
Загас - (2/19-3/20)
Замд тань таарсан саад болгоныг өөрийн ухаалаг зангийнхаа ачаар даван туулж чадна. Хэдий тийм боловч хэдхэн ялихгүй өөрчлөлтөөс болж таны тогтсон нэг хэвийн байдал таниас стрессээ багасгахыг шаардана. Зарим Загасныханд хамтарсан санхүүгийн үүрэг, хариуцлага хурцадмал асуудал болно. Мөн бусад хүмүүсийн сайхан сэтгэл, эрх мэдлийг ашиглахаа хязгаарлах нь чухал.
-
2016 оны 9 сарын 15
Манай улсын иргэн З энэ сарын 9-ний өдөр 351 ширхэг зээрийн эвэр хилээр гаргах гэж байгаад баригджээ. Тэрээр, эдгээр зээрийн эврээ хууль бусаар БНХАУ-ын хил нэвтрүүлэх байсан аж.
-
2016 оны 9 сарын 15
09.00 цагт Монголын төр нийгмийн томоохон зүтгэлэн, монгол төрийн сайд, түүхч А.Амарын мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ. Тус ойн хүрээнд ШУА-ийн эрдэмтэд түүнтэй холбоотой судалгааны шинэ баримтуудыг олон нийтэд дэлгэнэ
-
2016 оны 9 сарын 15
Тэртээ 18 жилийн өмнө улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан. Гэтэл энэ жигшүүрт хэргийг үйлдсэн алуурчинг өнөөдрийг хүртэл олоогүй байгаа. Хууль хүчний байгууллагынхан энэхүү хэргийг илрэхгүй хэрэг биш гэдгийг мэдээлж, хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байгаа гэдгийг сонордуулсаар ирсэн. Гэвч энэ хэрэг шийдэгдэхгүй зөвхөн ард түмний дунд алуурчин нь хэн байв гэдэг нь таамаг төдий хөвөрсөөр 18 намрыг үдлээ.