Замын цагдаагийн газраас 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт хариуцлага тооцож байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн 13 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн Есдүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулиудын гурван багшид, бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан хоёр эцэг эхэд хариуцлага тооцжээ.
Монгол Улсын ЗХАБТХ-ийн 54.6–д заасны дагуу буюу нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Хэрвээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцож яваад машинд мөргүүлж бэртэж гэмтсэн тохиолдолд эцэг эхийг нь 192000 төгрөгөөр торгох хуулийн заалттай байгаа ажээ. Иймд ЗЦГ-аас 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт анхааруулж, зөвлөв.
Сэтгэгдэл (1)