Сар шинийн өмнөхөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж NEWS агентлагийн блиц 100 асуулт нэвтрүүлэгт оролцсон. Энэ үеэр Монголд бөө олноороо төрөөд байна энэ асуудлыг шийдэх үү гэсэн сэтгүүлчийн асуултад “Энэ асуудлын талаар ярилцаж байгаа. Шинээр бөө төрөх асуудлыг зогсооно” хэмээн хариулсан нь Монголын хүн амын 20 хувийг эзлэх болсон зайран, удгануудын эгдүүцлийг төрүүлжээ. Зайрангууд ерөнхийлөгч маань Монголын эв нэгдлийн бэлэг тэмдэг байтлаа ийм тэнэг зүйл хэлж байгаа зохисгүй байна. Мөнх тэнгэрийн эсрэг тэрссэн хэн боловч нэгэн цагт хатуу гэсгээл хүртдэг хэмээн заналхийлсэн байна. Түүнчлэн ерөнхийлөгчийн дээрх үг нь Монгол улсын үндсэн хууль заасан Монгол улсын иргэн шашин шүтэх, эс шүтэх эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл хэмээн бөө нар эгдүүцжээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (6)